ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин энэ сарын 29-нд Жүннаньхайд бүх Хятадын Үйлдвэрчний эвлэлийн шинэ үеийн удирдах багтай уулзаж, шинэ эрин үеийн Хятадын ажилчны хөдөлгөөний ажил, Үйлдвэрчний эвлэлийн ажилд тодорхой шаардлага тавьжээ.

ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин энэ сарын 29-нд Жүннаньхайд бүх Хятадын Үйлдвэрчний эвлэлийн шинэ нэгэн үеийн удирдах багтай уулзаж чухал үг хэллээ. Зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Ли Шюерэнь
Синьхуа агентлаг “Суралцахуй” булангаар дарга Ши Жиньпиний эр зориг хайрласан халуун сэтгэлт үгүүдийг сонгон нийтэллээ.
1. Хятадын ажилчны хөдөлгөөний ажил нь намын ажлын чухал бүрэлдэхүүн хэсэг байж, Үйлдвэрчний эвлэлийн ажил нь намаас засаглал явуулах бодлогын нэгэн байнгын бөгөөд үндсэн ажил болно.
2. Намын XIX их хурлаас дурдсан зорилтын үүргийг биелүүлэхэд ажилчин ангийн гол хүчний үйлдлийг гүйцэд бадруулах хэрэгтэй.
3. Үйлдвэрчний эвлэл нь хөдөлмөрийн жишээч, том гүрний уран дарханд бүх талаар тусалж, платформ байгуулж, хөгжлийн боломж хангаж, улам олон хөдөлмөрийн жишээч болон уран дарханыг хүмүүжүүлэх хэрэгтэй. 4. Аж үйлдвэрийн ажилчны багийн байгуулалтыг эрчимжүүлж, их хэмжээний мэдлэгт суурилсан, чадварлаг, шинэлэг аж үйлдвэрийн ажилчдын багийн байгуулалтыг түргэтгэх хэрэгтэй.
5. Эрин цаг өөрчлөгдөж байгаа хэдий ч олон түмний дундаас үүсч, олон түмний дунд хүрдэг ажлын арга хэлбэрийг хувируулж болохгүй.
6. Тариачин ажилчдыг Үйлдвэрчний эвлэлд хамгийн ихээр татан оруулж, тэднийг ажилчин ангийн найдвартай шинэ, хүчирхэг хүч болгох хэрэгтэй.
7. Үйлдвэрчний эвлэл нь ажилчдаар гол болгох ажлын удирдамжийг баримталж, ажилчин түмний хамгаас анхаарч байгаа хамгийн шууд хамгийн бодит ашиг сонирхолтой асуудлыг барьж, ажилчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, ажилчин түмэнд үйлчлэх үндсэн үүрэг хариуцлагаа нарийн биелүүлж, олон түмний үүрд сэтгэлдээ багтаан, хаана ажилчдын хууль ёсны эрх ашигт халдсан хэрэг гарвал тухайн нутгийн Үйлдвэрчний эвлэл олон түмний өмнөөс үг хэлэх хэрэгтэй.
8. Хотын ядуу амьдралтай ажилчдыг ядуугаас ангижруулах ажлыг сайтар биелүүлж, төрөл бүрийн шалтгаанаас болж ядуугаас ангижирч чадаагүй ажилчдад тусалж, ажилчин түмэнд зориулсан Үйлдвэрчний эвлэлийн онцлог бүхий хүртээмжтэй, хэвийн, үнэн зөв үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй.
9. Үйлдвэрчний эвлэлийн дарга нарын боловсрол, удирдлага, хяналтыг эрчимжүүлж, ажилчин түмэнтэй холбоо барих дүрэм, механизмыг сайжруулж, хөдөө орон нутгийн үндсэн шатанд нэвтэрч, байцаалт судалгааг эрчимжүүлж, “Дөрвөн хэв загвар”-ыг эрс сэргийлж, онцгойлон хүнд суртал болон хэлбэр загварын сурталыг хориглож, ажилчин түмэнд ажилчдын эвлэл бол даруй ажилчдын өөрийн хань гэр бүл мөн гэдгийг мэдрүүлж, Үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд бол тэдний хамгаас итгэмжтэй, хамгийн дотно хүн болохыг таниулах хэрэгтэй.
10. Бүх шатны намын хороо болон Засгийн газар нь Намын бүх сэтгэлээр ажилчин түмэнд түшиглэх чиглэлийг хэрэгжүүлж, ажилчин ангийн гол байр суурийг батлах хэрэгтэй.
