solongonews
Хятад, Африкийн хамтын ажиллагааг харлуулах хэрэггүй
2018-07-05 15:59
Хятад, Африкийн хамтын ажиллагааг харлуулах хэрэггүй.

Сүүлийн үед зарим улс орон Африкийн өр ширийн асуудлыг хөөрөгдөж, Хятад Африкийн хамтын ажиллагааг харлуулж буйтай холбогдуулан 04-нд Хятадын ГХЯ-ны сайдын туслах Чэнь Шяодүн: “Хятад Африкийн хамтын ажиллагааны ололт амжилт бодитоор хэрэгжиж байгаа учраас түүнийг санаатайгаар харлуулбал зах зээлээ алдах болно. Тиймээс бодит ажил, ялангуяа Африкийн хөгжилд ашигтай ажил илүү хийхийг Хятадын тал тэдгээр улс орноос хүсэж байна” гэжээ.

Мөн өдөр болсон Хятад, Африкийн зөвлөхүүдийн форумын VII хурлын нээлтэд Чэнь Шяодүн: “Хятад, Африкийн харилцаа хамтын ажиллагааны амаргүй замыг туулж олны анхаарлыг татахуйц амжилт гарган, хоёр ард түмэнд бодит үр ашиг хүртээсэн юм. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “үнэн бодит, үнэнч дотно” үзэл баримтлал, үнэт зүйлийн тухай зөв үзэл ойлголт нь Хятад, Африк, мөн Хятад ба хөгжиж буй орнуудын харилцаа, хамтын ажиллагааны бодлого шийдвэрийн үндэс болж, гүн гүнзгий нөлөө үзүүлж байна. Энэ жил Хятад, Африкийн харилцаанд чухал жил болно. 9-р сард Бээжинд болох Хятад, Африкийн хамтын ажиллагааны форум олон орны анхаарлыг татаж, форумын бэлтгэл ажил эмх цэгцтэй явагдаж байна. Хятад Африкийн хамтын хүчин чармайлтаар Бээжингийн форум хоёр талын харилцааны хөгжлийн түүхэн дэх чухал арга хэмжээ болно гэдэгт Хятадын тал итгэлтэй байна” гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл