solongonews
Ши Жиньпин Макаогийн засаг дарга Цүй Ши-Аньтай уулзав
2018-12-17 21:37
Ши Жиньпин Макаогийн засаг дарга Цүй Ши-Аньтай уулзав.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ажлаа тайлагнахаар Бээжинд ирсэн Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Цүй Ши-Аньтай 17-нд уулзсан бөгөөд түүний Макаогийн өнөөгийн нөхцөл байдал, онцгой бүсийн засаг захиргааны хийсэн ажлын тайланг сонссон байна.

Ши Жиньпин: нэг жилийн турш, засаг дарга Цүй Ши-Ань Макаогийн онцгой бүсийн засаг захиргааг удирдан, үүрэг хариуцлагаа нухацтай гүйцэтгэж, тогтвортой бодлого хэрэгжүүлж, “Нэг улс хоёр систем”-ийн чиг хандлага, үндсэн хуулийг тууштай хэрэгжүүлж, үндэсний аюулгүйн байдлыг хамгаалах тогтолцооны механикийг сайжруулан, Гуандүн, Хонконг, Макаогийн том бүсийн бүтээн байгуулалт, "Бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, эдийн засгийн хөгжлийг дэмжин иргэдийн амьжиргааг сайжруулан, Макаогийн нийгэм нийтийн сайн үнэлгээг хүлээсэн юм гэжээ.
Дарга Ши Жиньпин нэг сарын өмнө Хонконг, Макаогийн төлөөлөгчидтэй уулзаж, Хонконг, Макаогийн Хятад улсын өөрчлөлт  нээлтийн үйл ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэж, оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэв. Макаогийн иргэд боломжоо ашиглан, хөгжлийн орон зайг өргөжүүлэн хөгжүүлэх, үндэсний хөгжлийн ерөнхий нөхцөл байдалд хөгжлийн шинэ үе шатыг нээж, ирэх жил Макаогийн эх улсдаа буцаж ирсний 20 жилийн ойг хөгжлийн шинэ үр дүнтэй мэндлэх болно гэдэгт би итгэж байна гэж Ши Жиньпин онцлов.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл