
Синьхуа агентлагийн мэдээ: 29-нд ХКН-ын төв хорооны Улс төрийн товчоо намын улс төрийн бүтээн байгуулалтын асуудлаар 6 дахь удаагаа нийтийн сургалт зохиожээ. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалан: Марксист улс төрийн нам улс төрийн эрхэм дээд үзэл баримтлал, хүсэл мөрөөдөл, улс төрийн цэвэр ариун чанар, хатуу сахилга дүрэмтэй байдаг. Хэрвээ Марксист улс төрийн нам улс төрийн тэргүүний чанараа алдвал намын тэргүүний чанар, шударга ариун шинж үгүй болно. Намын улс төрийн бүтээн байгуулалт бол мөнхийн сэдэв юм. Улс төрийн чиг хандлагыг зөв мөрдөж, нам улс төрийг удирдан, үндэс суурийг нь бэхжүүлж, орчныг нь сайжруулан, эрсдэлээс сэргийлж, мөн чанараа мөнхөлж, улс төрийн чадавхаа дээшлүүлэн, намыг улам хүчирхэгжин, ялалтаас ялалтад хүрэхийг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.
