solongonews
Гадаадын нам, төрийн удирдагчид Ши Жиньпинийг улиран сонгогдсонд баяр хүргэв
2017-10-28 22:51
Гадаадын нам, төрийн удирдагчид Ши Жиньпины улиран сонгогдсонд баяр хүргэв.


       
           Гадаадын нам, төрийн удирдагчид ХКН-ын ХIХ удаагийн төв  хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар Ши Жиньпин улиран сонгогдсонд баяр  хүргэв. Монгол, Зимбабве, Африкийн орнуудын холбоо, Гвиней,  Нигери, Тажикстан, Туркменстан, Киргиз, Өмнөд Судан, Эквадор, Панам, Чех,  Пакистан, Ливи, Тунис, Сомали, Сейшель, Мавритани, Хорват, Сингапур, Унгар,  Балба, Грек, Болгар, Сан-Томе ба Принсипи, Лесото, Тринидад ба Тобаго, Антигуа  ба Барбуда, Пакистан, Аргентин зэрэг олон орны нам, төрийн тэргүүн нар болон  олон улсын байгууллагын хариуцлагатан баярын захиа ирүүлж, Ши Жиньпин ХКН-ын ХIХ  удаагийн төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд баяр  хүргэжээ.Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагйин Баттулга баярын  захидалдаа: ХКН-ын ХIХ их хурал амжилттай хуралдаж, эрхэм та ХКН-ын ХIХ удаагийн  төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд чин сэтгэлээсээ  баяр хүргэж байна гэжээ.Монгол улсын ардын намын дарга, их хурлын дарга М.Энхболд баярын захидалдаа: эрхэм таны удирдлага дор, Хятад улс бүх талаар  чинээлэг нийгэмд хүрэх зорилтоо баттай биелүүлж, дэлхийн энх тайван, хөгжилд  улам их хувь нэмэр үзүүлнэ гэдэгт илтгэлтэй байна  гэжээ.Монгол улсын ерөнхий сайд У. Хүрэлсүх баярын захидалдаа:  эрхэм таны ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд  чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Ирэх 5 жилд Хятад улс олон улсын хамтын  нийгэмлэгийн хүрээнд нэн чухал үүрэг гүйцэтгэж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд  чухал хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна гэжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : СRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл