solongonews
Ши Жиньпин Модитой уулзана
2018-04-27 17:08
Ши Жиньпин Модитой уулзана.

4-р сарын 27-28-нд Үхань  хотод Хятад улсын дарга Ши Жиньпин Энэтхэгийн ерөнхий сайд Модитой албан бус  уулзалт хийнэ. Энэ уулзалтад гадаадын улс орнууд дээд хэмжээгээр анхаарал  хандуулж байна. Хятадын тал, хоёр орны удирдагчид дэлхийн орчин үеийн 100 жилийн  түүхэнд байгаагүй томоохон өөрчлөлтийн талаар стратегийн ойлголцолд хүрч, Хятад,  Энэтхэгийн харилцааны ирээдүйн хөгжлийн бүх талыг хамарсан, урт хугацааны  стратегийн асуудлаар саналаа гүнзгий солилцох болно гэжээ.  

Энэ нь хөгжиж буй хоёр том  орон, хөгжиж буй хоёр том зах зээл, тэрбум гаруй хүн амтай хоёр их гүрний хувьд  Хятад, Энэтхэгийн удирдагчид дэлхий дахины өөрчлөлтийн өмнө хоёр талын  харилцааны чухал талтай холбоотой, алс хэтийн нөлөө бүхий стратегийн асуудлаар  цаг алдалгүй авч хэлэлцэх тус тусын үүрэг хариуцлагатай төдийгүй, дэлхийн дахинд  ч хариуцлагатай хандаж буй хэрэг юм.

Хятад, Энэтхэгийн эдийн  засгийн цар хэмжээ асар их тул зарим мэдээллийн хэрэгсэл үүнийг луу болон  заантай зүйрлэж, зарим нь луу, зааны тэмцэл хэмээн бичиж байна. Хятад, Энэтхэг  хоорондын хамтын үзэл бодол, ашиг сонирхол үнэндээ санал зөрөлдөөнөөсөө хамаагүй  илүү бөгөөд харин луу, зааны хослол бүжиг гэвэл илүү тохиромжтой юм.  

Түүхийг эргэн харвал  Хятад, Энэтхэгийн аль аль нь өнө эртний соёл иргэншилтэй орон юм. Хоёр орны соёл иргэншлийн нягт уялдааг Буддын шашин гэрчилнэ. Торгоны зам, ваар шаазан эдлэл,  элсэн чихэр зэрэг нь Хятад, Энэтхэгийн эртний торгоны замын харилцааны чухал  бэлэг тэмдэг билээ. Өнгөрсөн зууны үндэстний тусгаар тогтнолын дайны явцад хоёр  ард түмэн харилцан дэмжиж, хоёр орон хамтдаа энх тайвнаар зэрэгцэн орших таван  зарчмыг санаачилж, орчин үеийн олон улсын харилцаанд онцгой хувь нэмэр оруулсан  юм.

Одоо Хятад, Энэтхэг аль аль нь хөгжлийн  шатандаа байна. ХКН-ын XIX хурлаар шинэ эриний бүтээн байгуулалтын тухай гурван  шатны зорилт тавьж, Хятадын мөрөөдлийг биелүүлэх замаар зогсолтгүй урагшилж  байна. Энэтхэг улс ч 3 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр гаргаж, тус улсын ерөнхий  сайд Моди энэ оны 1-р сард болсон Давосын өвлийн чуулга уулзалтад "Энэтхэгийн  мөрөөдөл"-ийн тухай дурдаж, 2025 онд Энэтхэг 5 их наяд ам.доллартай тэнцэх эдийн  засгийн цогц болно гэжээ. Улс орноо хүчирхэгжүүлж, ард олноо баяжуулах адилхан  мөрөөдөлтэй учраас Хятад, Энэтхэг харилцан суралцаж, харилцан дэмжих бодит  үндэстэй юм. Ши Жиньпин дарга, ерөнхий сайд Моди нар 2014 оноос хойш 9 удаа хоёр  талт уулзалт хийж, Хятад, Энэтхэгийн харилцааг сайжруулахад улс төрийн баталгаа  гаргасан билээ.

Одоо олон улсын байдалд урьд өмнө байгаагүй  гүнзгий өөрчлөлт гарч байна. Хятад, Энэтхэг хоёр тал үүнийг соргогоор мэдэрч,  дэлхийн энх тайван, хөгжлийг хамгаалахын төлөө хөгжиж буй их гүрний хүчээр  сэлбэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Нэг талаар шинэ тулгар хөгжиж буй эдийн  засгийн цогц бий болж, барууны хөгжлийн хэлбэр доройтож байгаа нь өнөөгийн  дэлхийн байдлын гол өөрчлөлт болж байна. Эдийн засгийн даяаршлын нөхцөлд шинэ  тулгар хөгжиж буй эдийн засгийн цогцын дэлхийн эдийн засагт оруулах хувь нэмэр  50 гаруй хувьд хүрч байна. Тэд олон улсын эдийн засаг, банк санхүүгийн дэг  журамд өөрчлөлт хийж, хөгжиж буй орнуудын төлөөлөх чанар, үг хэлэх эрхийг  нэмэгдүүлж, олон улсын хүчний тэнцвэртэй хөгжлийг баталгаажуулахыг хүсэж байна.  Барууны хуучныг баримтлагч орнууд ч энэхүү хүчний өөрчлөлтөд зориг мохохгүй, хүч  мэдэн цохилт өгч байна. Шинэ тулгар хөгжиж буй эдийн засгийн цогц, хөгжсөн эдийн  засгийн орнууд хэрхэн зохицох нь XXI зууны дэлхийн дэг журмыг хэрхэн тогтоохтой  холбоотой юм. Хятад, Энэтхэг хамгийн том хөгжиж буй орны хувьд энэ асуултад  хариу өгөх үүрэгтэй билээ. 
Нөгөө талаар, дэлхийн  санхүүгийн хямралын нөлөөгөөр даяаршлын эсрэг, худалдааг ивээх үзэл газар авч байна. Үүнд, Хятад улсын дарга Ши Жиньпин эдийн засгийн даяаршлыг дэмжих  байр сууриа олонтаа илэрхийлж, шинэчлэл, нээлтийн үйл явцыг улам ахиулах шинэ  эринийг угтан авахыг уриаллаа. Энэтхэгийн ерөнхий сайд Моди энэ оны Давосын  форумд, "Би байшингийнхаа бүх цонхыг хаахгүй. Харин байшиндаа чөлөөтэй агаар  оруулна” гэсэн Гандигийн алдартай үгийг эш татан, худалдааг ивээх үзлийг  шүүмжилж, хүмүүсийг жижигхэн орон зайнаасаа гарч ирэхийг уриалсан юм. Энэ  асуудалд, Хятад, Энэтхэгийн удирдагчид нийтлэг ойлголт, хамтын үүрэг  хариуцлагатай юм. Энэ нь хөгжиж буй орны эв нэгдэл, хамтын ажиллагаанд ашигтай  төдийгүй эдийн засгийн даяаршлын явцад талуудын итгэлцлийг нэмэгдүүлэх юм.  

Түүхийн нөхөрлөлөөс үзсэн  ч, өнөөгийн хөгжлөөс үзсэн ч, Хятад, Энэтхэгийн удирдагчдын Үханий албан бус уулзалт бол сэтгэлээ нээсэн уулзалт болох юм. Шинэ тулгар хөгжиж буй зах зээлийн  их гүрнүүд хэрхэн харилцах арга замыг эрэлхийлэх төдийгүй, дэлхийн тогтолцооны  өөрчлөлт хөгжлийг нухацтай судлан, хөгжиж буй оронд хэрэгжүүлэх бодлогоор  дамжин, дэлхийн энх тайван, хөгжлийн чиг хандлагыг хамтдаа хамгаална. Энэ нь  Хятад, Энэтхэгийн ирээдүйн харилцаа, стратегийн өндөр ач холбогдолтой, дэлхий  дахинд үр өгөөжтэй юм.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл