solongonews
Дарга Ши Жиньпин гэргий Пэн Ли-Юаний хамт хүлээн авалтын цайллага зохиож хүндэт зочдоо угтлаа
2023-07-28 19:27
Ши Жиньпин дарга гэргий Пэн Ли-Юаний хамт хүлээн авалтын цайллага зохиож хүндэт зочдоо угтлаа.

   Долдугаар сарын 28-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин гэргий Пэн Ли-Юаний хамт Сычуань мужийн Чэнду хотын Жиньню зочид буудалд хүлээн авалтын цайллага зохиож, Чэндугийн Дэлхийн оюутнуудын спортын зуны 31 дэх наадмын нээлтэд оролцох олон улсын хүндэт зочдоо угтлаа.

Дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ:

- Чэндугийн Дэлхийн оюутнуудын спортын зуны 31 дэх наадмын нээлтэд оролцох олон улсын хүндэт зочдоо Хятадын засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс халуунаар угтаж буйгаа илэрхийлье. “Чэнду бол түүх соёлын алдартай хот, мөн Хятад улсын хамгийн илүү амьдралын эрч хүч, цог жавхаатай, хамгийн аз жаргалтай хотуудын нэг. Та нар Чэнду хотын гудамжуудаар тавтай аялан, Хятад улс маягийн орчин үеийн шинэчлэлтийн үзэмж байдал, хөгжил өөрчлөлтүүдтэй танилцаж, үзэж харсан сэтгэгдлээсээ хуваалцахыг угтаж байна гэж хэлэв.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл