БНХАУ-ын дарга Ши Жиньпин 03-р сарын 26-нд ОХУ-ын Кемерово хотод галын гамшиг гарсантай холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд цахилгаан илгээж, түүнтэй сэтгэл нэгтэй буйгаа илэрхийлжээ.
Ши Жиньпин илгээсэн цахилгаандаа: - Эрхэм улсын Кемерово хотод галын гамшиг гарч, олон хүн эндэн бэртэж, эд хөрөнгө хохирсон мэдээлэл авлаа. Би Хятадын Засгийн газар, Хятадын ард иргэд болон өөрийн биеийнхээ нэрийн өмнөөс нас барсан бүх хүмүүст эмгэнэл илэрхийлж, бэртсэн хүмүүс болон нас барагсдын ар гэрийнхэнтэй сэтгэл нэгтэй буйгаа илэрхийлж байна гэжээ.
Мөн өдөр Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян уг асуудлаар ОХУ-ын ерөнхий сайд Медведевт цахилгаан илгээж, нас барсан хүмүүст эмгэнэл илэрхийлж, тэдний ар гэрийнхэнтэй сэтгэл нэгтэй буйгаа илэрхийлжээ.
