solongonews
Хятад, Вьетнамын харилцаа сайжирсаар байна
2017-11-16 20:58
Вьетнам улсын эрдэмтэд: Хятад, Вьетнамын харилцаа илүү сайжрах болно.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан Вьетнам улсад төрийн айлчлал хийгээд ирсэн юм. “Ши Жиньпин дарга ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга болон Хятад улсын дарга гэх хоёр талын байр сууриар ХКН-ын XIX хурлын дараа хамгийн анх Вьетнам улсад айлчилсан нь хоёр орны цаашдын улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлж, худалдаа, эдийн засгийн харилцааг сайжруулах нь тодорхой. Хятад, Вьетнамын хамтын ажиллагаа түүхийн шинэ шатанд гарах болно” гэж Вьетнам улсын эрдэмтэд үзжээ.

Вьетнам улсын эдийн засгийн судлаач Ү Далюэ хэлэхдээ:

- Хоёр улсын эрүүл мэнд, соёл, шинжлэх ухаан, банк санхүүг хамарсан олон салбар дахь хамтын ажиллагааны орчин энэ удаагийн айлчлалын эерэг нөлөөгөөр илүү сайжран, хоёр орны хамтын ажиллагаа түүхийн шинэ шатанд гарах болно гэжээ.

Вьетнам улсын Нийгмийн шинжлэх ухааны академийн Хятад судлалын төвийн дарга асан Ду Жиньсэнь хэлэхдээ:

- Би өөрөө хөдөө төрсөн хүн учир хөдөө аж ахуйд холбогдсон асуудлын талаар маш их сонирхож байна. Хоёр тал хөдөө аж ахуйн салбарт илүү хамтран ажиллаж, хоёр орны ард иргэдэд ашиг тус хүргэхийг хүсэж байна гэжээ. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл