solongonews
Ши Жиньпин дарга КЗЭ-ийн шинэ удирдах гишүүдтэй уулзав
2023-06-28 17:14
Дарга Ши Жиньпин КЗЭ-ийн шинэ удирдах гишүүдтэй уулзав.

   Зургаадугаар сарын 26-ны өдөр Жүннанхайд ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Коммунист залуучуудын эвлэлийн Төв Хорооны шинэ удирдах гишүүдтэй  уулзаж, илтгэл тавьлаа. Нам, улс орны төлөөх итгэл найдвар залууст бий гэдгийг онцлоод, Коммунист залуучуудын эвлэлийн Төв хороо нь Коммунист Намын Төв хорооноос дэвшүүлсэн шаардлагуудыг тууштай хэрэгжүүлж, шинэ эрин, шинэ аянд намаас өгсөн эрхэм зорилго, даалгаврыг чин сэтгэлээсээ биелүүлж, уламжлалаа өвлөн авч, тасралтгүй шинэчлэн урагшлуулна гэдэгт итгэлтэй байна. Залуу үеийнхнийг Намын эргэн тойронд илүү сайн нэгтгэж, хүчирхэг улс орны бүтээн байгуулалт, үндэсний сэргэн мандалтыг дэмжихийн тулд хичээн ажиллах ёстой гэж хэлэв.

Ши Жиньпин дарга Коммунист залуучуудын эвлэл гол төвийн эргэн тойронд, ерөнхий нөхцөл байдалд үйлчилж, үндэсний томоохон стратеги, томоохон зорилтуудтай холбогдохын тулд санаачилга гаргаж, залуучуудыг дайчлан, Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцох ёстой гэж онцлон тэмдэглэсэн байна. 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл