solongonews
Ши Жиньпин Хятад судлалын дэлхийн чуулганы Шанхайн форумд захидал илгээв
2023-11-24 11:22
Ши Жиньпин Хятад судлалын дэлхийн чуулганы Шанхайн форумд баяр хүргэх захидал илгээв.

       Хятадын дарга Ши Жиньпин өнөөдөр буюу 11-р сарын 24-ний өдөр Хятад судлалын дэлхийн чуулганы Шанхайн форумд баярын захидал илгээв.

      Ши Жиньпин захидалдаа “Хятад судлал бол түүхэн Хятадын судалгаа ба орчин үеийн Хятадын судалгааны нэг дэг мөн. Хятадын соёл иргэншил нь урт удаан түүхтэй бөгөөд дэлхийн бусад соёл иргэншилтэй харилцан солилцох, харилцан суралцах замаар баяжуулж, хөгжүүлж ирсэн нь Хятадын орчин үеийн хөгжилд гүнзгий суурь болгож байна. Зөвхөн түүхийн эх сурвалжийг эргэн харж байж л бодит ертөнцийг ойлгож чадна. Гагцхүү соёлын суурийг дагаснаар л өнөөгийн Хятадыг тодорхойлж чадна. Соёл иргэншлийн дунд харилцан суралцах замаар л бид нийтлэг хөгжил дэвшилд хүрч чадна. Бүх дэлхийн мэргэжилтэн, эрдэмтэд Хятад, гадаадын соёл иргэншлийн сайн элчин, сайн төлөөлөгч болж, хамрах хүрээгээ тэлж, нээлттэй байж, Хятад судлалын судалгааг дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлж, соёл иргэншлийн дунд солилцоо, харилцан суралцахыг дэмжин, үзэл санаа, соёлын хүч чадлыг дэлхийн соёл иргэншлийн цэцэглэлд оруулна гэдэгт найдаж байна” гэжээ.

      Форумын сэдэв нь "Хятадын соёл иргэншил ба Хятадын хөгжлийн зам" байсан бөгөөд энэ удаагийн форумын үйл ажиллагааг Төрийн зөвлөлийн Мэдээллийн алба, Шанхай хотын Ардын засгийн газар хамтран зохион байгуулсан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл