solongonews
Ши Жиньпин, Хамад нар Хятад, Бахрейн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд баярын цахилгаан илгээлээ
2019-04-18 16:07
Ши Жиньпин, Хамад нар Хятад, Бахрейн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд баярын цахилгаан илгээлээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин өнөөдөр буюу 04-р сарын 18-ны өдөр Бахрейны хаан Хамадад баярын цахилгаан илгээж хоёр орон дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэсэн байна.

Ши Жиньпин: - Хятад, Бахрейн дипломат харилцаа тогтоосон 30 жилийн хугацаанд хоёр орон харилцан бие биенээ хүндэтгэж, харилцан дэмжиж, гүн гүнзгий нөхөрлөсөн, хоёр талын харилцаа тогтвортой хөгжиж, олон салбар дахь хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрлээ. Хятад, Бахрейны харилцааг би ихэд чухалчилдаг. Хятад, Бахрейн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой, "Бүс ба зам"-ын төслийн дагуу хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хоёр орон, хоёр орны ард иргэдэд үр шимийг нь хүртээхэд бэлэн байна гэжээ.

Хамад: - Бахрейны тал хоёр орны найрамдал, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг чухалчилж, Бахрейн, Хятадын харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллана. Хятадын ард түмэнд илүү их амжилт хүсье гэжээ.

Мөн өдөр төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Бахрейны ерөнхий сайд Халифа нар мөн харилцан баярын цахилгаан илгээжээ. Ли Кэчян:-Хятад улс Бахрейны талтай "Бүс ба зам"-ын хүрээнд ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр талт харилцаагаа хөгжүүлэхийг хүсэж байна гэсэн бол Халифа: Хятадын талтай хамт Бахрейн, Хятадын хоёр талт харилцааг шат ахиулахыг хүсч байна гэжээ.



 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com,mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл