solongonews
Олон зуун сая хөдөлмөрчдөө дайчлан зохион байгуулж, хүчирхэг улс байгуулах, үндэстнүүдийн сэргэн мандалтын их үйлсэд идэвхтэй оролцуулна
2024-04-30 17:00
Чюши сэтгүүл Ши Жиньпиний өгүүллийг нийтлэнэ

Тавдугаар сарын 1-нд хэвлэгдэх Чюши сэтгүүлийн 9 дэх дугаарт ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний "Олон зуун сая хөдөлмөрчдөө дайчлан зохион байгуулж, хүчирхэг улс байгуулах, үндэстнүүдийн сэргэн мандалтын их үйлсэд идэвхтэй оролцуулах нь" сэдэвт чухал өгүүллийг нийтлэх юм.

ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятадын ажилчин анги НТХ-ны хүчтэй удирдлагаар нам, улсынхаа ажил үйлст их үүрэг гүйцэтгэж, түүхэн амжилт гаргаж, үйлдвэрчний эвлэлийн ажил бүх талаар дэвшилд хүрсэн. Ажилчид нийт олуулаа намтайгаа сэтгэл нэгтэй хамтран зүтгэж, эдийн засгийн хөгжил, шинжлэх ухаан технологийн шинэчлэл, ядуурлыг бууруулах, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, яаралтай авран туслах, гамшгаас хамгаалах ажлуудад шаргуу зүтгэн амжилт байгуулж, хүнд үүргийг зоригтой биелүүлж чадсан юм.

Үйлдвэрчний эвлэл бол ажилчдын гэр, үйлдвэрчний эвлэлийн ажилтан бол ажилчдын төрөлх гэр бүл юм. Үйлдвэрчний эвлэлийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, үндсэн шатны тодорхой чиг баримжааг тууштай тогтоож, удирдлага, зохион байгуулалт, үйлчилгээний чадамжийг тасралтгүй дээшлүүлэх шаардлагатай. Бүх шатны намын хороод, үйлдвэрчний эвлэл ажлын удирдлагаа сайжруулах ёстой. Бүх шатны засаг захиргаа үйлдвэрчний эвлэлд идэвхтэй туслаж, ажилчдын бодитой бэрхшээл, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өгөх ёстой гэж өгүүлэлд онцолсон байна.    

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл