solongonews
Мэргэжилдээ түшиглэн, эх орны хөгжил цэцэглэлд хувь нэмэр оруулна
2017-10-23 18:08
/ХАЛУУН СЭДЭВ/
XIX хурлын зорилго зорилтоор оюунаа зэвсэглэж, үйл ажиллагаагаа удирдуулна.

Чэнь Дунчи төлөөлөгч:

- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хийсэн тайлангийн сэдэв тодорхой, агуулга баян байлаа. Шинэ цаг эриний тухай яриа нь надад маш гүн сэтгэгдэл үлдээсэн.

Өнгөрсөн 5 жилд Өвөр Монголын спортын аж ахуй өрнөн хөгжсөн. Өвөр Монголын тамирчид Олимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн спортын чуулган, Хятадын спортын чуулган зэрэг тэмцээн наадмаар ганзага дүүрэн явсан билээ. Спортын ажлын талд ч маш олон зүйлийг амжуулсан.

- Иргэдийн эрүүл мэнд бол үндэстэн хөгжин дэвших, улс орон баяжин хүчирхэгжихийн чухал бэлэг тэмдэг мөн гэж Ерөнхий нарийн бичгийн дарга тайландаа дурдсан байдаг. Энэ нь надад маш их урам зориг хайрласан. Спортын салбарын төлөөлөгчийн хувьд миний бодлоор спортын эцсийн зорилго бол ард иргэдийн эрүүл мэндэд үйлчлэхийн тулд юм. Спортын салбарын хөгжилд анхаарал тавьх нь иргэдийн эрүүл мэнд, улмаар эх орны ирээдүй, хувь заяанд анхаарал тавьж байна гэсэн үг.

Буудлагын спортын тамирчин хэлэхдээ, үндсэн шатны төлөөлөгчийн хувьд миний бие үүрэг хариуцлагаа бат бэх цээжлэн, шаргуу хөдөлмөрлөж, шилдэг амжилтыг гарган, ӨЗО болон Хятад улсдаа өөрийн хувь нэмэр оруулна. 

Зохиогч: Бао Жиньшань, Ли Саруул, Сарантуяа
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл