solongonews
Сенегалын олон салбарынхан Ши Жиньпиний айлчлалд анхарал хандуулж байна
2018-07-24 11:14
Сенегалын олон салбарынхан Ши Жиньпиний айлчлалд анхарал хандуулж байна

ХОУР-ын мэдээ: 21-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Дакарт хүрэлцэн очиж, Бүгд Найрамдах Сенегал улсад хийх төрийн айлчлалаа  эхлүүлжээ. Сенегалын олон салбарынхан дарга Ши Жиньпиний айлчлалын  талаар анхаарал хандуулж байна.  

Сенегалын хамгийн том сонин 《Le Soleil》сонин 20-ны өдөр  тусгай хэвлэл гаргаж, Хятад Сенегалын хамтын ажиллагааны холбогдох байдлыг бүх  талаар танилцуулжээ. Тус сонины тэргүүн өгүүлэлд тэмдэглэхдээ: Дарга Ши  Жиньпиний энэ удаагийн айлчлал Хятад Сенегал хоёр орны түншийн харилцааны  хөгжлийг ахиулах болно. Мөн хоёр орон уул уурхай, нефть, байгалийн хий, дэд  бүтцийн байгуулалт тэрчлэн жагсан аж ахуй зэрэг талаар өргөн уудам хамтын  ажиллагааны нөөц хүчинтэй гэжээ.


 Дакарын Их сургуулийн Күнзийн институтын захирал  Мамадоу Фалл сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө: эдийн засгийн хөгжил болон шинжлэх  ухаан технологийн дэвшлээс гадна Хятадын соёлын талд ч суралцах зүйл маш олон  бий. Хятад улс соёлын солилцооны талаар маш их хөрөнгө оруулалт  хийсэн. Сенегалын ард түмэн үүний улмаар Хятадын соёлыг ойлгож болох  төдийгүй Хятадын иргэд ч Сенегалын соёлыг ойлгож болох юм. Бид Хятадын дэд  бүтцийн бүтээн байгуулалтын үзэл баримтлалаас суралцаж, улсын дотоодын дэд  бүтцийн бүтээн байгуулалтаа эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл