solongonews
Ши Жиньпин Мишель, фон дер Лейен нартай уулзав
2023-12-07 16:35
Ши Жиньпин дарга Европын зөвлөлийн дарга Мишель, Европын комиссын дарга Вон дер Лейен нартай уулзав.

        Ши Жиньпин дарга Хятад, Европын холбооны удирдагчдын 24-р уулзалтад оролцохоор ирсэн Европын зөвлөлийн дарга Чарльз Мишель, Европын комиссын дарга фон дер Лейен нартай 12-р сарын 07-нд Дяо Юй Тай төрийн зочид буудалд уулзав.

        Ши Жиньпин хэлэхдээ "Өнгөрсөн оны эцсээс хойш хоёр дарга дараалан айлчилж, Хятад, Европын стратеги, эдийн засаг худалдаа, ногоон, дижитал зэрэг олон салбар дахь дээд түвшний яриа хэлэлцээ үр дүнд хүрч, Хятад, Европын харилцаа бэхжин хөгжиж байна. Энэ нь хоёр талын ашиг сонирхол, ард түмний хүлээлтэд нийцсэн зүйл юм.

        Энэ жил Хятад, Европын холбоо иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 20 жилийн ой болж байна. Бид Хятад, Европын харилцааны шинэ эхлэлийн цэг дээр зогсож, түүхэн туршлагаа нэгтгэн дүгнэж, дэлхийн ерөнхий чиг хандлагыг ойлгож, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны зөв байр суурь баримтлах хэрэгтэй. Хятад, Европын холбоо харилцан ашигтай хамтын ажиллагааны түнш байж, улс төрийн харилцан итгэлцлээ байнга нэмэгдүүлж, стратегийн зөвшилцөлд хүрч, ашиг сонирхлын хэлхээ холбоогоо нягтруулж, бүх төрлийн хөндлөнгийн оролцоог арилган, яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр талын ард түмэнд үр өгөөж хүртээх ёстой. Бид дэлхийн сорилтод хамтдаа хариу арга хэмжээ авч, дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжихийн төлөө хамтран зүтгэх учиртай юм" гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл