solongonews
БНХАУ-ын дарга Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв
2023-07-12 09:41
БНХАУ-ын дарга Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв.

   БНХАУ-ын дарга Ши Жиньпин 07 дугаар сарын 11-нд Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин мэндчилгээндээ: Уул, усаараа хаяа нийлсэн Хятад, Монгол Улс урт хугацааны сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх бол хоёр талын хамтдаа гаргасан стратегийн сонголт байж, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд бүрэн нийцдэг. Хятад, Монголын харилцааг би дээд хэмжээнд чухалчлан авч үздэг бөгөөд ерөнхийлөгч тантай  хамт хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахын төлөө хичээн ажиллахад бэлэн байна. Хоёр орны найрамдал, харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна. Монгол Улс, Монголын ард түмэнд хөгжил дэвшил, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэж тэмдэглэсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл