solongonews
Мансууруулах бодистой тэмцэх шинэ эриний ялалтыг олох хэрэгтэй
2018-06-25 22:14
Мансууруулах бодистой тэмцэх шинэ эриний ялалтыг олох хэрэгтэй.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин мансууруулах бодистой тэмцэх ажлын тухай чухал заавар гаргаж, намын удирдлагыг сайжруулж, улс төрийн ба дүрэм тогтоолын давуу талыг харуулж, засаглалын тогтолцоог төгөлдөржүүлэхийн зэрэгцээ ажлын үүрэг хариуцлагыг нэгтгэн, олон нийтийг өргөнөөр дайчилна. Үүнчлэн Хятадын онцлог бүхий Мансууруулах бодистой тэмцэх замыг баримталж, шинэ эриний мансууруулах  бодистой тэмцэх ардын дайныг эрх биш ялна гэж чухалчилсан байна.

 Ши Жиньпин, намын арван наймдугаар их хурлаас хойш улсын мансууруулах  бодисын хяналтын үндэсний комисс болон олон бүс нутгийн холбогдох байгууллага нэгжүүд төрийн шийдвэр бодлогыг хэрэгжүүлж, бэрхшээлийг даван туулахын зэрэгцээ мансууруулах  бодисын эсрэг тэмцэл хийх ажил чухал амжилтад хүрч чадсан байна гэжээ. Мөн тэрээр мансууруулах  бодисыг цаазлах ажил нь улсын амар тайван байдлын үндэстний хөгжил, иргэдийн зол жаргалтай холбогдож байгаа болохоор мансууруулах  бодистой тэмцэх ажлыг огтхон ч сулруулж болохгүй хэмээн онцолсон байна. Мөн хуулийн дагуу хууль бус мансууруулах гэмт хэрэгт ноцтой дарамт үзүүлж, гол чухал бүс нутаг дахь мансууруулах  бодисыг цаазлах ажлыг эрчимжүүлэх бөгөөд мансууруулах бодисын наймаачдыг устгах хэрэгтэй гэлээ.

Энэ оны 06-р сарын 26-ны өдөр бол олон улсын  мансууруулах  бодистой тэмцэх 31 дэх өдөр болно. 1987 оны 06-р сард Нэгдсэн Үндэстний Байгууллага Вена хотноо сайд нарын зэрэглэлийн уулзалт зохион байгуулж, мансууруулах  бодисыг дураараа хэрэглэх ба хууль бусаар хил давуулж наймаа хийхийг хориглох тухай ярилцсан байна. Хурлаар “Амь насыг хайрлаж, мансууруулах  бодисыг хэрэглэхгүй” уриа гаргасан бөгөөд Хү Мэний мансууруулах  бодисыг шатаасан өдрөөр даруй 06-р сарын 26-ны өдрийг “Олон улсын мансууруулах  бодисыг хориглох өдөр” болгосон байна. Мөн оны 12-р сард  42 дахь удаагийн Нэгдсэн Үндэстний Байгууллагын их хурлаар жил бүрийн 06-р сарын 26-ны өдрийг  “Олон улсын мансууруулах  бодистой тэмцэн өдөр” хэмээн тодруулсан байна. “Эрүүл амьдрал бохирдолгүй” энэ оны Хятадын мансууруулах бодисын эсрэг өдрийн гол сэдэв болно.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Ардын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл