Тус орны Парламентын Доод танхимын дэд дарга Серени, Парламент дахь "Хятадын найрамдал" нийгэмлэгийн дарга Пелуффо, Италийн Ардчилсан намын удирдагч Франческо Вилотучи, Италийн ерөнхий сайд асан, Европ дахь Италичуудын сангийн дарга Далема нарын албаны хүмүүстэй уулзсан байна. Тэд Италийн Ардчилсан намын залуу улс төрчидтэй ярилцан, Европ дахь Италичуудын сангийн эрдэмтэдтэй санал солилцож, Парламент дахь "Хятадын найрамдал" нийгэмлэгээс зохион байгуулсан XIX их хурлын үзэл санааг танилцуулах хуралд оролцлоо. Хятадын төлөөлөгчид Ши Жиньпин даргын шинэ эрин үеиийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааг тайлбарлаж, Хятад улс энх тайван хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнан, "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтыг ахиулж, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг идэвхтэй байгуулахыг онцоллоо.
ХКН-ын XIX их хурлын чухал хувь нэмэр, дэлхий дахинд үзүүлэх ач холбогдлыг Италийн тал өндрөөр үнэлж, ХКН-ын төр барих арга ухаан, олон улсад хүлээх хариуцлагын үзэл санааг сайшааж, үүгээр боломж болгон хоёр орны хөгжлийн стратегийн холбоос, орон нутгийн бодит хамтын ажиллагааг ахиулж, тус тусын улс орон, ард түмэн хөгжлийн төлөө улам их хүчин зүтгэл гаргана гэсэн байна.
ХКН-ын XIX их хурлын үзэл санааг танилцуулж байна
2017-12-20 11:11
Италийн Ардчилсан Намын урилгаар 12-р сарын 17-ноос 19-нд ХКН-ын Төв хорооны гишүүн, Төв хорооны намын түүхийн судалгааны албаны дарга Чюй Чиншань тэргүүтэй ХКН-ын XIX их хурлын үзэл санааг гадаадад сурталчлан танилцуулах төлөөлөгчид Италид айлчилсан байна.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
