solongonews
Ерөнхий сайдын орлогч Лю Гүөжүн Танзанид айлчилж байна
2024-01-25 11:42
Ерөнхий сайдын орлогч Лю Гүөжүн Танзанид айлчилж байна.

        ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Гүөжүн 01-р сарын 22-ноос 24-ний өдрүүдэд Хятадын Засгийн газрын төлөөлөгчдийг тэргүүлэн Танзани улсад урилгаар айлчилсан байна. Айлчлалын үеэр Танзанийн ерөнхийлөгч Хассан, ерөнхий сайд Мажалива нар Лю Гүөжүнтэй тус тус уулзаж, Хятад, Танзанийн харилцаа, хоёр орны олон салбар дахь бодит хамтын ажиллагааны талаар гүнзгий санал бодлоо солилцсон байна.

        Лю Гүөжүн дарга Ши Жиньпин, ерөнхий сайд Ли Чян нарын найрсаг мэндчилгээг Хассан, Мажалива нарт дамжуулж, Танзанийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилтыг нааштай үнэлэв. Лю Гүөжүн хэлэхдээ, 2022 оны 11-р сараас хойш Ши Жиньпин дарга, Хассан дарга нар хоёр удаа уулзаж, хоёр орны харилцааны хөгжлийн төлөвлөгөөг хамтран гаргасан байна. Хятад улс боломжоо ашиглан хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэж, хоёр орны төрийн тэргүүн нарын стратегийн зөвшилцлийг баримталж, уламжлалт найрамдалт харилцаагаа бататгаж, Улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, солилцоо хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад-Танзани, Хятад-Африкийн хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг ахиулахад бэлэн байна" гэв.

        Хассан, Мажалива нар Лю Гүөжүнг дарга Ши Жиньпин, Ерөнхий сайд Ли Чян нарт чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийг хүсэв. Хассан хэлэхдээ "Танзани, Хятад хоёр орны дээд түвшний нягт харилцаа холбоо нь хоёр орны найрсаг хамтын ажиллагаанд хүчтэй түлхэц өгсөн юм. Танзани улс нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж үзэж, Хятадыг нэгтгэх агуу үйлсийг дэмжсээр ирсэн юм. Танзани Хятад улстай стратегийн хэлхээ холбоогоо бэхжүүлж, нам хоорондын солилцоо, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхэд бэлэн байна. Мажалива хэлэхдээ, 60 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны хамтын ажиллагааны харилцаа улам нягт болж, Танзани Хятадын найрамдал хад чулуу мэт бат бөх байна. Танзани Хятадын талтай дэд бүтэц, хөдөө аж ахуй, эмнэлгийн тусламж үйлчилгээ, аялал жуулчлал, хөх эдийн засаг зэрэг салбар дахь солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Танзани, Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг ахиулж, шинэ үр дүнд хүрэхэд бэлэн байна" гэжээ.

        Айлчлалын үеэр Лю Гүөжүн Танзани улсад тусалж буй Хятадын мэргэжилтнүүдийн оршуулгын газарт хүндэтгэл үзүүлж, Танзани Замбийн төмөр замын Дарэс-Салам өртөө болон Киквете зүрхний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл