БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лэжи 14-нд Бээжин хотноо Венесуэлийн ерөнхийлөгч Мадуротой уулзав.

Жао Лэжи хэлэхдээ "Хятад-Венесуэлийн харилцаа олон улсын нөхцөл байдалд хагас зуун жилийн турш гарсан өөрчлөлтийн сорилтыг даван туулж,хад чулуу шиг бат бөх суурьтай болсон байна. Өчигдөр дарга Ши Жиньпин Ноён ерөнхийлөгч нар Хятад, Венесуэлийн харилцааг бүрэн цагийн стратегийн түншлэлд дээшлүүлэх тухай хамтран мэдэгдсэн юм. Энэ бол Хятад, Венесуэлийн стратегийн хамтын ажиллагаа өндөр түвшинд байгааг харуулж байна. Энэ нь хоёр ард түмний нийтлэг хүлээлттэй нийцэж байгаа бөгөөд олон улсын илүү шударга, үндэслэлтэй дэг журмыг бий болгохын төлөө хамтран ажиллах шийдвэр төгс байдлаа харуулсан байна. Жао Лэжи Хятадын ядуурлыг бууруулах, хятад маягийн орчин үеийн шинэчлэл дэмжих талаар танилцуулав. Мөн БХАТИХ Венесуэлийн Үндэсний Конгресстой бүх түвшинд, бүх салбарт нягт солилцож, хууль тогтоомжийн туршлага солилцож, Хятад, Венесуэлийн нөхөрлөлийг үргэлжлүүлэн бэхжүүлж, хоёр улс, ард түмэнд илүү сайн ашиг тусаа өгөхөд бэлэн байна" гэв.
Мадуро хэлэхдээ "Энэ удаагийн айлчлал үр өгөөжтэй, түүхэн ач холбогдолтой билээ. Венесуэлийн тал хоёр орны удирдагчдын чухал зөвшилцлийг хэрэгжүүлэх, дээд түвшний солилцоог бэхжүүлэх, прагматик хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Венесуэл, Хятадын бүрэн цагийн стратегийн түншлэлийн бат бэх хөгжлийг дэмжихэд Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.
