
Одоогоор 130 гаруй улс орон бүс нутгийн 2800 гаруй аж ахуйн нэгж нэрээ бүртгүүлээд байгаа бөгөөд олон улсын 150 мянган хэрэглэгч үзэсгэлэн яармагт оролцон, импортоор гол сэдэв болгосон олон улсын анхны үзэсгэлэн яармагийн хөгжөөнтэй байдал бий болно гэдэгт эргэлзэхгүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр, 30 гаруй гадаадын аж ахуйн нэгж 2019 онд болох Хятадын олон улсын импортын хоёрдугаар үзэсгэлэн яармагт оролцохоор бүртгүүлээд байгаа юм.
Бүртгүүлээд байгаа аж ахуйн нэгжүүдийн байдлаас үзвэл, гол нь хувцас засал, өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний салбарт төвлөрч байгаа бөгөөд үзэсгэлэнд шаардагдах талбайгаар хамгийн том аж ахуйн нэгжүүд гол нь ухаалаг, дээд техникийн тоног төхөөрөмж, авто машины салбар болно. Мэдээж зах зээлийн мэдрэмж сайтай гадаадын бизнесмен Хятадын иргэд тансаг амьдрал, чансаатай хөгжлийг хүсэн мөрөөдөж буйг олж харсан билээ. Энэ нь дэлхийн хэрэглэгчийн зах зээлийн өсөлтийн шинэ хөдөлгөх хүч болж байна.
Хятадын Засгийн газрын зохион байгуулсан уг үзэсгэлэн яармаг ийм их татах хүчтэй байгаа нь санамсаргүй явдал биш юм. Одоо худалдааны ивээх үзэл дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж буй нөхцөл байдалд аж ахуйн нэгжүүд бүр ямар нэг хүчин зүйлээс шалтгаалсан саадыг давахыг хүсэж, ашгийн шинэ орон зайг эрэлхийлж байгаа юм. Олон улсын үйлдвэрлэгчдэд авч хэлбэл Хятад улс 1.4 тэрбум хүн амын хэрэглээ, хөрөнгө оруулалтын зах зээлтэй, Засгийн газар маань чөлөөт худалдааг дэмжиж, хөрөнгө оруулалтыг хялбарчлах шийдвэр зоригтой ажиллаж, илүү нээлттэй болгож байна. Олон улсын хэмжээнд Хятад улсаас илүү хөгжлийн боломжтой газар бараг олдохгүй юм.
Энэ жил Хятад улсын өөрчлөлт хийж нээлттэй байлгасан 40 жилийн ой тохиож байна. 04-р сард Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын үед улам нээлттэй байлгах чухал бодлогуудыг мэдэгдсэний дараа Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан Өмнөд Африкийн БРИКС-ийн худалдаа аж үйлдвэрийн чуулга уулзалтад илтгэл тавьж: - Хятад улс үргэлжлэн хаалгаа онгойлгон бүтээн байгуулалт хийж, илүү татах хүч бүхий хөрөнгө оруулалтын орчинг бий болгож, оюуны өмчийн эрхийг хамгаалан, импортыг санаачилгатай нэмэгдүүлж, “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг илүү эрчимтэй өрнүүлэн, улс орны эдийн засаг нийгмийн хөгжил, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг биелүүлэхэд шинэ орон зайг нээж өгөхөөр хичээн ажиллана гэж дахин нотолсон юм.
Ши Жиньпин даргын өнгөрсөн жилийн Давосын олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад мэдэгдсэн төлөвлөлтийн дагуу 2017-2021 оны хоорондох таван жилийн хугацаанд Хятад улс нийт 8 их наяд ам.долларын бараа бүтээгдэхүүнийг импортолж, 600 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, гадаадад 750 тэрбум ам.долларын хөрөнгө оруулан, гадаадад жуулчлах хүний тоо давхацсан тоогоор 700 саяыг давах болно. Хятадын олон улсын импортын анхны үзэсгэлэн яармаг гадаадын бизнесменд Хятад улсын хэрэглэгчийн зах зээлд орох боломжийг өгсөн бол Хятад улс мөн гадаадын хөрөнгө оруулагчдын алдаж болшгүй эд хөрөнгийн зах зээл болох юм.
