solongonews
Хятад, Америкийн харилцааны үндэс суурийг бэхжүүлж, ашиг сонирхлын хамтын цогцыг байгуулах ёстой
2018-04-12 16:45
Хятад, Америкийн харилцааны үндэс суурийг бэхжүүлж, ашиг сонирхлын хамтын цогцыг байгуулах ёстой.

Хүн төрөлхтний түүхэнд худалдаа  наймаа анх үүсэж хөгжөөд хэдэн мянган жил болсон бөгөөд орчин үед улам бүр  эрчтэй хөгжиж байна. Өнгөрсөн зууны 80-аад онд “даяаршил” хэмээх ухагдахуун бий  болж, хүн төрөлхтөн урьд байгаагүй хурдаар харилцан уялдаж, хувь заяагаа  холбосон юм. Тэг нийлбэртэй тэмцэл биш, харин зүй зохистой хуваарилалт бүхий  хамтын ажиллагаа л харилцан ашигтай байж, хамтдаа ашиг хүртэнэ гэдгийг хүн  төрөлхтний эдийн засгийн түүх харуулж байна. Маргашгүй үнэн зүйл гэвэл эртнээс  өнөөг хүртэл, маргаан, зөрчил нь худалдааны хөгжилтэй байнга хамт явж ирсэн.  Чухам тийм болохоор түүнийг зөв зүйтэй зохицуулж байж л хамтын ажиллагаагаа улам  гүнзгийрүүлж, хамтдаа үр ашиг гаргах болно. Өнөөгийн дэлхий ертөнцөд Хятад,  Америкийн харилцаа нь хамгийн чухал хоёр талт харилцааны нэг бөгөөд хоёр орон  хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааны  “тулгын чулуу” гэж хэлж болно. Тиймээс үндэс суурь болсон тулгын чулууг  бэхжүүлж, санал зөрөлдөөнөө цаг хожин эв зүйтэй зохицуулах нь хоёр орны хувьд  маш чухал юм.

Өнөөдөр Хятад улс бол Америкийн худалдааны хамгийн том  түнш. Харин Америк бол Хятадын худалдааны 2 дахь том түнш юм. Дэлхийн 1, 2 дахь  том эдийн засгийн цогцын хувьд Америк нь Хятад улсад худалдааны дайн зарлах нь  хэн хэндээ ашиггүй бөгөөд дөнгөж сэргэж буй дэлхийн эдийн засагт сөргөөр  нөлөөлөх болно. Тиймээс Хятад, Америкийн хувьд хамгийн чухал нь яриа  хэлэлцээгээр санал бодлоо илэн далангүй солилцож, худалдааны тэнцвэргүй байдлын  шалтгаан нь юу болох, хэрхэн үүссэн тухай нарийн судалж байж асуудлыг үр ашигтай  шийдэж чаднэ. Санаан зоргоороо сөргөлдөж, харилцан зэмлэх нь ямар ч үр ашиггүй,  нэгэнт эмзэг болсон банк санхүүгийн зах зээлийг улам цаашлуулах болно. 
Хураангуйлаад хэлбэл, Америк, Хятадын худалдааны зөрүү бол олон талын  шалтгааны улмаас буй болсон юм. 40 жилийн өөрчлөлт шинэчлэл, нээлттэй байдлыг  эргэн харахад, Хятад улс ДХБ-д нэгдэхийн зэрэгцээ аж үйлдвэрээ дорвитой хөгжүүлж  чадсан юм. Эхлээд дотоодын ажиллах хүчин олонтой давуу талаа ашиглан, ДХБ-ын  талбарт "хөл дээрээ зогсож" чадсаны үндсэн дээр аж үйлдвэрийн зэрэглэлээ  дээшлүүлж, эдийн засгийн даяаршлын дагуу Хятад улс Зүүн Азиас Америкт экспортлох  бараа үйлдвэрлэлийн гинжин холбооны эцсийн бааз болсон юм. Ганц үүнээс үзвэл  Хятад улс Америктай хийж буй худалдаанаас ашиг олдог ч гэсэн Зүүн Азийн бусад  оронтой хийж буй худалдаанд үүнтэй тэнцэх алдагдал хүлээж байгаа юм. Хуавэй гар  утсаар жишээлбэл: Энэ утасны нүүрний шилийг Өмнөд Солонгосоос, камерыг Японоос,  удирдлагын системийг Америкийн Google-ээс, чип, зай зэрэг эд ангийг Америк,  Өмнөд Солонгос, Тайвань, Малайз, Тайландаас нийлүүлдэг. Америкийн Iphone утсыг  мөн ингэж үйлдвэрлэдэг. Үнэндээ эдийн засгийн даяаршлын үед, нийлүүлэлт  борлуулалт нь дэлхийн шинжтэй үргэлжилдэг учраас үйлдвэрийн бараг бүх төрлийн  бүтээгдэхүүнд олон орон, бүс нутагт хамрагддаг. Иймээс худалдааны тэнцвэргүй  байдлыг зөвхөн Хятадад нялзаах нь шударга бус юм.
Хятадаас Америкийн бүтээгдэхүүнийг  импортлохоор жишээлбэл, ДХБ-д элсэн орсноос хойш, Америкаас Хятадад экспортолж  буй хэмжээ 500 хувиар өсөж, адил хугацаанд бүх дэлхийд экспортолж буй хэмжээ нь  90 хувиар өсөж байснаас хамаагүй илүү гарсан. Америкийн экспортолж байгаа шар  буурцгийн 62 хувийг, хөвөнгийн 14 хувийг, автомашины 17 хувийг, бичил электрон  төхөөрөмжийн 15 хувийг, Боинг онгоцны 25 орчим хувийг Хятадад борлуулдаг.  Харамсалтай нь, Хятадын үйлдвэрлэл сайжрах явцад шаардагдаж буй дээд технологийн  бүтээгдэхүүнийг урт хугацааны турш Америкаас Хятадад борлуулах талаар хатуу  хяналт тавьж, ганц талаасаа худалдааны тэнцвэргүй байдлыг улам хурцатган, хоёр  орны ард иргэдийн хамтын үр ашигт нөлөөлсөн юм. Өөрчлөлт, нээлттэй байдал  гүнзгийрэхийн хэрээр Хятадын зах зээл идэвх хүчин, бизнесийн орчин зэргээрээ  улам татах хүчтэй болно.
Саяхан өндөрлөсөн Бө-Аогийн Азийн чуулга  уулзалтад, Ши Жиньпин дарга Хятадын зах зээлд орох зөвшөөрөл, оюуны өмчийг  хамгаалах, импортоо идэвхтэй өргөжүүлэх зэрэг талаар системтэй тайлбарласан юм.  Хятадын Ардын банкны ерөнхийлөгч И Ган, банк санхүүгийн салбар гадаадад нээлттэй  байдлаа өргөжүүлэх бодит арга барил, цагийн хуваарийн тухай мэдэгдэж, 1 тэрбум  300 сая хүн амын нөөц, өдөр ирэх тусам сайжирч буй хэрэглээний том зах зээл  байгаа төдийгүй Хятад улс гадаадад улам нээлттэй байх бодлого, арга барил  хэрэгжүүлж буй учир, Америк зэрэг дэлхийн олон оронд түүхэн ховор боломж  бүрдүүлэхээ илэрхийлсэн юм.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл