solongonews
Ши Жиньпин Хятад, Америкийн аялал жуулчлалын дээд түвшний 14 дэх яриа хэлэлцээний нээлтэд захидал илгээжээ
2024-05-23 10:06
Ши Жиньпин Хятад, Америкийн аялал жуулчлалын дээд түвшний 14 дэх яриа хэлэлцээний нээлтэд захидал илгээжээ

 05-р сарын 22-нд Ши Жиньпин Хятад Америкийн аялал жуулчлалын дээд түвшний 14 дэх яриа хэлэлцээний нээлтэд захидал илгээв.

 Ши Жиньпин хэлэхдээ: Энэ жил Хятад Америк дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Хятад Америкийн харилцааны үндэс суурийг ард түмэн тавьж, Хятад Америкийн харилцааны үүдийг ард түмэн нээж, Хятад, Америкийн харилцааны түүхийг ард түмэн бичиж, Хятад, Америкийн харилцааны ирээдүйг хоёр орны ард түмэн хамтран бүтээжээ.

 Ши Жиньпин бас хэлэхдээ: Аялал жуулчлал бол Хятад, Америкийн ард түмний солилцоо, харилцан ойлголцлын чухал гүүр юм. Америк жуулчдыг Хятадад аялж, Хятад найз нөхөдтэйгөө уулзаж, Хятадын соёлыг мэдэрч, үзэсгэлэнт уул мөрөнд очиж, жинхэнэ Хятад улстай биечлэн танилцахыг бид халуун дотноор угтаж байна. Хоёр орны нийгмийн бүхий л давхаргын энэхүү дээд түвшний яриа хэлэлцээг гүнзгийрүүлэн солилцон зөвшилцөлд хүрч, идэвхтэй арга хэмжээ авч, аялал жуулчлалын хамтын ажиллагаагаар дамжуулан боловсон хүчний солилцоог ахиулж, соёлын солилцоо, "Сан Францискогийн алсын хараа"-г бодит болгоход тусалж, Хятад Америкийн найрамдалт ард түмний харилцааг үргэлжлүүлэх боломжийг олгоно гэдэгт найдаж байна.

 Хятад, Америкийн аялал жуулчлалын дээд түвшний 14 дэх удаагийн яриа хэлэлцээ мөн өдөр Шааньси мужийн Ши-Ань хотод нээгдэв. "Аялал жуулчлал нь Хятад, Америкийн соёлын солилцоог дэмжинэ" гэх уриан дор Хятадын Соёл, аялал жуулчлалын яам, Шааньси мужийн ардын засгийн газар, АНУ-ын Худалдааны яам, Америкийн аялал жуулчлалыг дэмжих товчоо хамтран зохион байгуулжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл