2024 он гарлаа. Энэ онд Хятадын хувьд эдийн засгийн хөгжлийн асуудал нэн чухал юм. Төвийн эдийн засгийн ажлын хуралд дотоодын эрэлт хэрэгцээний иж бүрэн систем бий болгож, дотоодын эдийн засгийн эргэлтийг сайжруулж, том эргэлт бий болгоно гэж тодорхойлсон байна. Энэ стратегийг нэгдмэл бодлогоор хэрэгжүүлж, макро зохицуулалтаар үндэсний хэмжээний нэгдмэл том зах зээл бий болгох асуудал тавигдаж байна.
Бодлого маш шуурхай хэрэгжиж эхэлж байна. Үүний тод жишээ гэвэл шинэ жил, Баярын амралтын өдрүүдэд Гирин мужийн төв Чанчүнь хотод цас мөсний баяр болж, нээлтийн эхний өдөр 30 мянган жуулчин оролцжээ. Тус мужийн Фү Сүн Сяны Чан Бай Шань өдөрт 4000 хүн хүлээн авч, цас мөсний аялал жуулчлал, цас мөсний олон эвент зохиогдож, дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөн тэлэх ажил эрч хүчтэй эхэлж буй юм.
Хятадын Төвийн эдийн засгийн ажлын хуралд Ши Жиньпин дарга хэлэхдээ, дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх нь Хятадын эдийн засгийн үндсэн хөдөлгөх хүч, ард түмний сайхан амьдралын хэрэгцээг хангах зайлшгүй шаардлага мөн гэж цохон тэмдэглэсэн билээ. Тус хурлаас 2024 оны эдийн засгийн 9 гол зорилт дэвшүүлсэн бөгөөд хамгийн чухал нэг заалт нь дотоодын эрэлтийг өсгөх юм.
Дэлхийн эдийн засаг өнөө эгзэгтэй нөхцөлд хэвээр байна. Ялангуяа их гүрнүүд олон сорилттой тулгарч, тэд бүгд Хятад улстай адил дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Хятад улс дэлхийн гол эдийн засгийн хувьд хэрэглээг тэлэх сар, улирлын онцлогтой хямдралтай худалдаа зохиох юм. Мөн эко, ухаалаг цахилгаан барааг хөдөөд хүргэж борлуулах, олон улсын хэрэглээний том хотууд бий болгох зэрэг 102 том төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд Хятад улс дотоодын хэрэглээг өсгөх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж үр дүнд хүрсэн юм. Дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх нь эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах түр зуурын аргацаасан шинжтэй арга хэмжээ биш. Асар том зах зээлийн давуу талыг улам батжуулах гол сонголт юм. Өнгөрсөн жилийн байдлаас харвал дэлхийн эдийн засгийн өсөлт тааруу, олон улсын худалдаа буурч, улс орнуудын гадаад хэрэгцээ сул байсан. Ашиггүй ийм нөхцөлд дотоодын хэрэглээ Хятадын эдийн засгийг 113 хувиар дайчилсан юм. Энэ нь гадна талын эрэлт хэрэгцээ сулхан байсны дутууг үр ашигтай нөхсөн явдал болсон юм.
Хятадын дундаж давхарга өргөжиж, цар хүрээгээ тэлснээр тэд орон сууц худалдан авах, хоол хүнсэнд мөнгө зарах, аялж зугаалах, соёл цэнгээний газраар үйлчлүүлж эдийн засагт маш том хувь нэмэр оруулах нөөц бололцоо бий. Иймд дундаж давхаргыг өсгөх орон зай их байна. Шинэ үеийн орчин үеийн хот байгуулах орон зай ч бас бий. Энэ бол нэн чухал стратеги юм. Аж үйлдвэрийн шинэ салбарын өрсөлдөх хүч эрчимжиж байгаа нь дотоодын эрэлт хэрэгцээг тэлэхэд ашигтай нөхцөл бүрдүүлж байгаа юм. Хамгийн гол нь хүмүүсийн орлогыг нэмэгдүүлж, худалдан авах орчныг сайжруулж, хувийн хэвшилд зээл олгож, аж үйлдвэрлэлээ шинэчлэх олон ажил бидний хүлээж байна.
