solongonews
Хувьсгалын уламжлалыг залгамжилж, бохирдолгүй хөгжлийг удирдана
2017-10-22 23:38
Хувьсгалын уламжлалыг залгамжилж, бохирдолгүй хөгжлийг удирдана.

Эко байгаа нь Хянган аймгийн хөгжлийн өвөрмөц онцлог болно. Байгаль орчин Хянган аймгийн хамгийн их нөөц хүч, давуу тал  болно. ХКН-ын XVIII хурлаас хойш дарга Ши Жиньпиний зааврыг дагаж, “Байгаль орчин Хянган”-ыг бүтээн байгуулах зорилтыг тодорхой дурдаж, бохирдолгүйгээр иргэдэд ашиг хүртээх соёлч хөгжлийн замаар замнана.

Байгаль орчин илүү сайжрав. Хянган аймгийн нутаг бэлчээрийн ургамлын талбай 53 хувь, ой шугуйн талбай 32 хувьд хүрч, Өвөр Монголын дундаж түвшнээс 10 хувь өндөр болов.

Байгаль орчныг хамгаалах хүч тасралтгүй сайжрав. Хянган аймгийн газрын гадаргын усны хяналт хэмжилтийн усны чанар гуравдугаар төрлийн усан системийн стандартыг хангаж, газар доорх усны усан сургийн усны чанар сайн стандартад хүрч, агаарын чанар сайн байсан өдрийн дундаж тоо 5 жилд 95 хувиас дээш болов.

2016 онд арван мянган юань GDP-ийн энергийн хорогдол 2012 оноос 13.6 хувиар буурч, шинэ энерги, монгол хятад эм эмнэлэг зэрэг бохирдолгүй аж үйлдвэр нэлээд хурдтай хөгжиж, бохирдолгүй хөгжлийг хамтдаа ахиулах нийгмийн ёс бүрэлдэж эхлэв.

Одоо XIХ хурлын үзэл санааг суралцаж, Ши Жиньпин даргаар цөм болгосон намын төв хорооний үүрэг даалгаврын дагуу Хянган аймгийн бодит байдалд уялдуулж, шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой социолизмын тэмцэн олж, Хятадын үндэстний сэргэн мандадтын Хятадын мөрөөдлийг  биелүүлэхэд хувь нэмэр оруулна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ӨВӨР МОНГОЛЫН ӨДРИЙН СОНИН
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл