Хятадын Ажилчдын холбооны үндэсний XVIII их хурал 10-р сарын 09-нд Бээжингийн Ардын Их Танхимд болов. Ши Жиньпин, Жао Лэжи,Ван Хүнин, Дин Шюйшян, Ли Ши зэрэг төрийн удирдлагууд хуралд оролцож, Цай Чи Намын төв хорооны нэрийн өмнөөс үг хэлэв.

Хятадын Ажилчдын холбооны үндэсний XVIII их хурал 2000 орчим төлөөлөгч, улс орон даяар янз бүрийн түвшний 50 гаруй тусгай уригдсан төлөөлөгчид хэдэн зуун сая ажилчдыг төлөөлөн уг хуралд оролцсон байна.
ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин даргаар цөм болгосон Намын төв хорооны хүчтэй удирдлага дор Хятад улсын ажилчин анги эв нэгтэй байж, хүнд үүрэг хариуцлагыг зоригтой үүрч, шаргуу хөдөлмөрлөж, нам, улс орны үйл хэргийн түүхэн ололт амжилт, өөрчлөлтийг дэмжин, чухал хувь нэмэр оруулж ирсэн байна. Хятадын Ажилчдын холбооны XVII их хурлаас хойш бүх шатны мэргэжлийн холбоод Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалыг хэрэгжүүлж,намын бүтээн байгуулалтыг бэхжүүлж, өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлэн, шинэ эринд идэвхтэй хувь нэмэр оруулахын тулд ажилчдыг өргөнөөр дайчилж, бүх улсын ард түмэнтэй хамт орчин үеийн социалист улс орныг байгуулах шинэ аялалд гарахад хүчтэй дэмжлэг болсон байна гэжээ.

Мөн хурлаар "Хятадын ажилчдын холбооны үндсэн дүрэм (өөрчлөлт)", "Бүх Хятадын Ажилчдын Холбооны гүйцэтгэх хорооны санхүүгийн ажлын XVII тайлан", "Бүх Хятадын Ажилчдын Холбооны санхүүгийн хянан шалгах хорооны ажлын XVII тайлан"-г хэлэлцүүлэхээр бичгээр тайлан хэлбэрээр төлөөлөгч нарт дэвшүүлжээ.
