ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян чухал захирамж гаргажээ. Тус захирамжид: Арилжаа худалдааны сайн сайхан орчныг бүрдүүлэх нь орчин үеийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлж, чанарын дээд түвшинд хөгжих чухал суурь болно хэмээн онцлон дурдсан юм.
Төрийн зөвлөлийн гишүүн Ван Юн хуралд илтгэл тавив. Тэрээр: ХКН-ын XIX их хурлын үзэл баримтлалыг бүх талаар, нухацтай хэрэгжүүлэн, Ши Жиньпин даргын шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалаар удирдуулж, ерөнхий сайд Ли Кэчяны захирамжийг нухацтай хэрэгжүүлэн, арилжаа худалдааны салбарын тогтолцооны өөрчлөлтийг эрчимтэй урагшлуулж, зах зээлийн орчинг сайжруулан, үйлдвэр худалдаа, зах зээлийн хяналт удирдлагын салбарт шинэ төлөв байдлыг бий болгохоор хичээн ажиллах ёстой гэжээ.
