Орон нутгийн цагаар 03-р сарын 20-нд Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез Канберра хотноо Хятадын гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзав.
Албанез Ван И-гээс Хятадын удирдагчийн чин сэтгэлийн мэндчилгээг хүргэхийг хүсэв.Мөн тэрээр“Сүүлийн хоёр жилд Австрали,Хятадын харилцаа зөв чиглэлд эргэн орж, худалдаа, хөрөнгө оруулалт, ард түмний солилцоо дахин идэвхтэй явагдаж, эерэг дохиог өгч,чухал ололт амжилт гаргаж байгааг Австралийн тал хараад баяртай байна.Австралийн тал Хятадын хөгжил, ядуурлыг бууруулах чиглэлээр гаргасан ололт амжилтыг сайшаан ярьж, Хятад улстай өндөр түвшний ойр дотно солилцоог хадгалж, харилцан ашигтай хамтын ажиллагааг янз бүрийн салбарт гүнзгийрүүлэхэд бэлэн байна.Австрали,Хятадын харилцааг ялгаатай байдлаар тодорхойлж болохгүй бөгөөд аль болох нийтлэг сэдвийг эрэлхийлэх ёстой. Австралийн Хөдөлмөрийн нам Австрали, Хятадын хооронд дипломат харилцаа тогтооход түүхэн хувь нэмэр оруулсан бөгөөд одоогийн Хөдөлмөрийн намын засгийн газар цаашид ч Австрали,Хятадын харилцааг бүтээлчээр хөгжүүлэхийн тулд хүчин чармайлт гаргах болно. Австралийн тал нэг Хятадын бодлогыг үргэлж баримталж ирсэн бөгөөд энэ нь Австрали дахь хоёр талын зөвшилцөл бөгөөд цаашид ч баримтлах болно”.
Ван И Хятадын удирдагчийн чин сэтгэлийн мэндчилгээг Албанезд хүргэв.Ван И хэлэхдээ “Хоёр орны удирдагчдын стратегийн удирдлага дор Хятад,Австралийн харилцаанд тулгарч буй саад бэрхшээлийг нэг нэгээр нь даван туулж, онцгой хэргүүдийг зохих ёсоор шийдвэрлэж, хоёр ард түмэнд бодит ашиг тусыг авчирч, Хятад,Австралийн иж бүрэн стратегийн түншлэлд шинэ түлхэц өгч байна.Одоо Хятад,Австралийн харилцаа зөв замд эргэн орж, хөгжил дэвшлийн чиглэлийг тодорхой болгосон тул хоёр тал эргэлзэж,эргэж буцахгүйгээр тууштай урагшлан, хоёр талын харилцаанд илүү тод ирээдүйг бий болгохын төлөө хамтран ажиллах ёстой.Хятад улс Австралийн талтай хамтран дарга Ши Жиньпиний Австрали улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болсны 10 жилийн ой болон Хятад,Австралийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойг тохиож дээд түвшний солилцоог бэхжүүлж, хоёр орны яриа хэлэлцээний механизмыг дахин сэргээж, харилцан ашигтай хамтын ажиллагааг янз бүрийн салбарт гүнзгийрүүлж, харилцан хүндэтгэх хандлагаар харилцан санал зөрөлдөөнийг зохицуулж,илүү боловсорсон,тогтвортой,үр өгөөжтэй Хятад,Австралийн иж бүрэн стратегийн түншлэлийг байгуулахыг дэмжинэ”.
