БНХАУ-ын дарга Ши Жиньпин 03 дугаар сарын 20-ны өдөр Мозамбикын Ерөнхийлөгч Нюси, Зимбабвегийн Ерөнхийлөгч Мнангагва болон Малавийн Ерөнхийлөгч Мутарика нарт тус тус цахилгаан илгээж, тус гурван улс халуун бүсийн циклоны гамшигт өртсөнтэй холбогдуулан эмгэнэл илэрхийлэв.
Ши Жиньпин дарга эмгэнэлийн цахилгаандаа:
- Халуун бүсийн циклоны "Идай"-гийн улмаас Мозамбик, Зимбабве, Малави зэрэг гурван улсад олон тооны хүн эндэж шархдан, эд хөрөнгө ихээр хохирсон тухай мэдээлэл авсан. Миний бие Хятадын Засгийн газар болон ард түмнээ төлөөлж, мөн өөрийнхөө нэрийн өмнөөс амиа алдагсад болон сураггүй бологсдын ар гэрийнхэн, мөн шархдагсад болон гамшигдсан бүсийн ард иргэдэд эмгэнэл илэрхийлж байна. Гурван орны ард түмэн гамшигт өртсөнд Хятадын тал ч адилхан сэтгэл зовж байна. Гурван орны Засгийн газрын хүчирхэг удирдлагаар гурван орны ард иргэд гамшгийг даван туулж, гэр орноо түргэхэн сэргээн босгоно гэдэгт итгэж байна гэсэн байна.
