solongonews
Ши Жиньпин Хасаг Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай уулзав
2018-06-08 10:54
БНАХУ-ын дарга Ши Жиньпин 06 дугаар сарын 07-ны өдөр Бээжингийн Ардын Их Хурлын танхимд Бүгд Найрамдах Хасаг Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назаобаевтай уулзсан байна.

Хятад, Хасаг уламжлалт нөхөрсөг харилцаагаа бэхжүүлж, үндэстний сэргэн мандалтын замд мөр зэрэгцэн урагшилна гэдэгт хоёр орны тэргүүн нар санал нэгдсэн байна.

Дарга Ши Жиньпин: -Хасаг улс Хятадын чухал хөрш байж, бүс нутгийн нөлөө бүхий том орон болох юм. Хятад, Хасагийн харилцаа нэгэнт хөрш орны найрсаг харилцааны үлгэр жишээ болсон байна. Хятад улс Хасагийн талтай хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамт бүтээн байгуулахыг хүсэж байгаа бөгөөд хүн төрөлхтний гэрэлт ирээдүйг бүтээн байгуулахад илүү их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэж онцолсон байна.

Мөн тэрээр, миний бие 5 жилийн өмнө Хасаг улсад албан ёсны төрийн айлчлал хийх үер Назарбаев их сургуульд “Торгоны зам эдийн засгийн бүс” санаачилгыг анх санал болгосон байна. Сүүлийн 5 жилд “Нэг бүс нэг зам” санаачилга нь олон улс орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн юм. Хятад, Хасаг хоёр улс өнгөрсөн 5 жилд “Нэг бүс нэг зам”-ын хүрээн дэх хамтын ажиллагаагаа нягт уялдсан, харилцан ашигтай шинэ үе шатанд хүргэж чаджээ. Хоёр улс цаашид стратегийн уялдаа холбоогоо нэмэгдүүлж, торгоны замын эдийн засгийн бүсийн байгуулалтыг “гэрэлт ирээдүй” шинэ эдийн засгийн бодлоготой уялдуулж, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, худалдаа, эрчим хүч, санхүү, дэд бүтцээр холбох, хөдөө аж ахуй, шинийг санаачлах, нийгэм соёл зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй. Хятадын тал Хасагийн талтай хамтаар уялдаа холбоогоо нэмэгдүүлж, ШХАБ-ын олон салбар дахь хамтын ажиллагаагаа шинэ шатанд ахиулан, бүс нутгийн энх тайван болон хөгжилд илүү их хүчин зүтгэл гаргахыг хүсэж байна гэжээ.

Нурсултан Назаобаев: - Хятад бол Хасагийн нөхөрсөг хөрш болон чухал хамтын ажиллагааны түнш болно. Хасаг энэхүү харилцааг тун их нандигнан, урт хугацааны туршид тусламж дэмжлэг үзүүлсэн Хятад улсад талархал илэрхийлж байна. Хасагийн тал Хятадын шинэ эрин үеийн социалист нийгмийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжихийн улмаар Хасаг улс ч ашиг хүртэж чадна гэдэгт итгэлтэй байна. Хасаг “Нэг Хятад улс” -ын зарчмыг дэмжиж,олон улсын харилцааны асуудлаар Хятад улсыг үргэлжлүүлэн дэмжинэ. Дарга Ши Жиньпин 5 жилийн өмнө Хасагт анх санал болгосон “Торгоны зам эдийн засгийн бүс” санаачилга нь бүс нутгийн улс орнуудад ашиг тус хүртээж чадах нь мэдээж. Хасагийн тал “Гэрэлт ирээдүй”-н шинэ эдийн засгийн бодлогоо “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалттай уялдуулан холбож,Хасаг, Хятадын бүх салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн ахиулна гэж онцолсон байна.

Уулзалтын тараа хоёр орны төрийн тэргүүн нар “БНХАУ болон Хасаг улсын хамтарсан мэдэгдэл”-г нийтэлж , хоёр талд хамтын ажиллагааны гэрээ бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ.

Ёслолын дараа хоёр талын тэргүүн Хятад Хасагийн хамтран зураг авалт хийсэн кино “Хөгжимчин”-ны гол дүрийн жүжигчнүүд болон ажилтнуудыг хүлээн авч уулзсан бөгөөд киноны сонгодог хэсгүүдээс сонирхсон байна.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл