solongonews
Ши Жиньпин Африкийн орнуудын холбооны зөвлөлийн дарга Факитай уулзав
2018-09-05 18:03
Ши Жиньпин Африкийн орнуудын холбооны зөвлөлийн дарга Факитай уулзав.

Хятад улсын дарга Ши Жиньпин 05-нд АИХ-ын Африкийн орнуудын холбооны зөвлөлийн дарга Факитай уулзав.

Ши Жиньпин: Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулганы Бээжингийн дээд уулзалтыг амжилттай зохион байгуулахад Факи дарга чухал хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлье. Африкийн орнуудын холбоо бол Африкийн орнууд хамтдаа хөгжих туг далбаа юм. Хятад улс Африкийг нэг цогц болгон хөгжүүлэх явцад оруулж байгаа Африкийн холбооны хувь нэмрийг өндрөөр үнэлж, Хятад, Африкийн харилцааны хөгжил, Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын үйл хэрэгт илүү бүтээлч нөлөө үзүүлэхийг дэмжинэ. Сүүлийн жилүүдэд Хятад ба Африкийн холбооны хамтын ажиллагаа үр ашиг ихтэй, олон улсын үйл хэрэг дэх ойлголцол, уялдаа гүнзгийрлээ. Хятадын тал Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалт амжилттай болсон энэ боломжийг ашиглан Африкийн холбоотой стратегийн уялдаа холбоогоо эрчимжүүлж, Нэг бүс нэг замыг хамтдаа бүтээн байгуулан, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, аюулгүйн салбар дахь хамтын ажиллагаагаа сайжруулан, боловсон хүчин бэлтгэх ажлаа хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Факи: Бээжингийн дээд хэмжээний уулзалт амжилттай боллоо. Таны удирдлагаар Африк, Хятадын харилцаа зөв зүгт зөв замаар замнаж байна. Ши Жиньпин даргын санаачилсан “Найман том үйл ажиллагаа” нь "Бүс ба зам" санаачилгатай нийцэж байгаа бөгөөд Африкийн холбооны “2063 оны төлөвлөгөө”-г биелүүлэхэд туслан, Африкийн энх тайван, хөгжилд хувь нэмэр оруулах болно. Африкийн холбоо Африкийн нэг цогц байгуулахыг ахиулж, худалдааг ивээх үзэл, ганц талт үзлийг эсэргүүцэн, Хятадын талтай олон улс болон бүс нутгийн асуудлаарх уялдаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл