Синьхуа агентлагийн мэдээ: 18-нд АИХ-ын ордонд Бүх Хятадын АТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаншү Узбекстаны Дээд зөвлөлийн Үндсэн хуулийн хорооны дарга Исмаиловтай уулзлаа.
Ли Жаншү: Хятад, Узбекистан хоёр орон эрт цагаас найрсаг харилцаатай байсныг Торгоны зам гэрчилдэг. Хоёр орны төрийн тэргүүн нар хоёр талт харилцааны хөгжлийн чиг хандлагыг тогтоосон. Ши Жиньпин дарга таван жилийн өмнө Төв Азид айлчлах үедээ Нэг бүс нэг замыг анх санаачилсан. Үүнийг хамгийн түрүүнд Узбекистан дэмжиж, хамгийн түрүүнд хэрэгжүүлж, хамгийн түрүүнд үр ашгийг нь хүртсэн орнуудын нэг юм. Хятадын тал Узбекистаны талтай Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулахын зэрэгцээ олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцаанд бодит үр ашиг гаргахыг хүсэж байна гэжээ.
Тэрээр: Хятадын тал Узбекистаны Дээд зөвлөлтэй тогтоосон найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа чухалчилж, Узбекистаны талтай хамт хоёр оны төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэн, дээд зиндааны тусгай зөвлөл, ажлын баг хоорондын харилцаагаа эрчимжүүлж, улс орны удирдлага, хууль эрх зүйн салбар дахь туршлагаа солилцон, олон салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн тулд хууль эрхзүй, стратеги, нийгэм соёлын таатай нөхцөлийг харилцан бүрдүүлэхийг хүсэж байна гэжээ.
