solongonews
Ши Жиньпин Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийг хүлээн авч уулзав
2023-09-06 10:03
Ши Жиньпин Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийг хүлээн авч уулзжээ

   БНХАУ-ын дарга Ши Жиньпин 09-р сарын 05-ны үдээс хойно Бээжинд дэх Ардын их хурлын ордонд Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн дарга Миржана Сполярич Эггерийг хүлээн авч уулзжээ. 

Олон улсын улаан загалмайн нийгэмлэг байгуулагдсан 160 гаруй жилийн турш хүмүүнлэгийн үйлсэд асар их ажлыг хийж, дэлхийн энх тайван, хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсныг Ши Жиньпин өндрөөр үнэлжээ.

Ши Жиньпин дарга:

- Өнөөгийн нийгэмд зуун жилийн дотор урьд өмнө болж байгаагүй том өөрчлөлтүүд гарч байна. Хүний нийгэмд олон сорилт бэрхшээл тулгарч байна. Ийм нөхцөлд Хятад улс дэлхийн бусад орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, шийдлийг хамтран судалж, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг байгуулахыг дэмжиж байна. "Бүс ба зам" санаачилга, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг хамтран байгуулах санал тавихдаа бусад орнуудтай хамтран эдийн засгийн хөгжилд хүрэх, хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх, харилцан ашигтай, ялалт байгуулсан үр дүнд хүрэх, дэлхий нийтийн засаглал, хүмүүнлэгийн асуудлыг удирдан зохион байгуулах Хятадын санаа бодол, шийдлийг хангаж өгсөн юм гэж хэллээ.

Ши Жиньпин:

- Хүмүүнлэгийн үзэл бол адил бус соёлыг нягтруулах хамгийн том нийтлэг ойлголт юм. Хятад улс ард түмэн төвтэй үзэл баримтлалыг дээдэлж, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том цар хүрээтэй ядуурлын эсрэг тэмцэлд ялалт байгуулж, КОВИД-19 цар тахлын үеэр өөрийн орныхоо ард түмний амь нас, эрүүл мэндийг чандлан хамгаалснаар барахгүй, түүхэнд үгүй том цар хүрээтэй олон улсын хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм. Хятад улс бол олон улсын хүмүүнлэгийн үйлсийн идэвхтэй оролцогч, дэмжигч гэдгийг практик гэрчилнэ. ОУУЗН-тэй улам нягт хамтран ажиллаж, хүн төрөлхтний энх тайван, хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулахад Хятад улс бэлэн гэж хэлэв.

Миржана Сполярич Эггер:

- Хятад улс 49 дэх удаагийн "Нойтингейл" одонг хамгийн олон хүртсэн орон болсонд баяр хүргэж байна. Энэ нь ОУУЗН болон олон улсын хамтын нийгэмлэг Хятадын хүмүүнлэгийн хөгжлийн ололт амжилтыг өндрөөр үнэлж байгааг харуулж байна. Хятад улс олон улсын хүмүүнлэгийн хуулийг хүндэтгэж, мөрдөж ирсэн. "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт нь дэлхийн хөгжлийг ахиулж, дэлхийн хүмүүнлэгийн үйлсэд тус дөхөм болсон юм. Олон улсын хүмүүнлэгийн үйл хэрэгт Хятад улсын оруулсан эерэг үүрэг, чухал хувь нэмрийг ОУУЗН өндрөөр үнэлж, Хятад улстай хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэн, дэлхийн энх тайван, хөгжилд хамтаар шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэдгээ илэрхийллээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл