Ши Жиньпин: Намын төв хорооны гадаад хэргийн ажлын төвлөрсөн нэгдэлтэй удирдлагыг чангатгаж, одоогийн олон улсын төлөв байдлын хөгжил өөрчлөлтийг оновчтой ойлгож, зоригтой урагшлан, шинийг нээж, Хятадын онцлогтой том гүрний гадаад харилцааны шинэ төлөвийг нээхийн тулд хичээн зүтгэж, “хоёр 100 жил”-ын тэмцлийн зорилтыг биелүүлэх, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандлыг биелүүлэх Хятад улсын мөрөөдлийн төлөө нэн их хувь нэмэр оруулах хэрэгтэй гэж онцлон тэмдэглэв.
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, Төв хорооны гадаад хэргийн ажлын зөвлөлийн дэд дарга Ли Кэчян, Улсын дэд дарга, Төв хорооны гадаад хэргийн ажлын зөвлөлийн гишүүн Ван Чишань хуралд байлцав. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Ван Хунин, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Хань Жэн нар хуралд оролцов.
Ши Жиньпин: Өдгөө дэлхийн тодорхойгүй, тогтворгүй хүчин зүйл олширч, манай орны хөгжилд боломж, сорилт зэрэг нүүрлэж байна. Бид олон улсын чиг хандлагын өөрчлөлтийн хэм хэмнэлийг оновчтой ойлгож, Хятад улс ба дэлхийн хөгжлийн их чиг хандлагыг тодорхой танихын зэрэгцээ урагшлах замд нүүрлэсэн эрсдэл, сорилтыг ч харж, урьдчилсан бэлтгэлийг сайтар хийн, эв зүйтэй хандаж, ажлаа сайтар хийх хэрэгтэй юм. Одоо болон хойшдын хэсэг хугацаанд гадаад харилцааны төлөвлөлтөө гүнзгийрүүлж, том чухал гадаад харилцааны үйл ажиллагааны төлөвлөлтийг хэрэгжүүлэн, эрсдэлийн ухамсраа нэмэгдүүлж, улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг тусыг гуйвшгүй хамгаалах хэрэгтэй гэсэн байна.
