solongonews
Ван И Далайн хамтын ажиллагаа, засаглалын асуудлаарх форумд оролцов
2023-11-09 11:23
Ван И Далайн хамтын ажиллагаа, засаглалын асуудлаарх форумд оролцов.

        ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Ван И Далайн хамтын ажиллагаа, засаглалын асуудлаарх Ⅳ форумд илтгэл тавьж, Хятад улс далай тэнгисийн хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалыг дэмжих болно гэдгийг гол онцолсон байв.

Ван И:

 - Далай тэнгис бол хүн төрөлхтний амьдрах болон хөгжих чухал суурь бөгөөд соёл иргэншлийн дунд харилцан солилцох, харилцан суралцах байгалийн тавцан юм. Далайн хамтын ажиллагааг бэхжүүлж, далайн засаглалыг сайжруулах нь бүх улс орны нийтлэг хүсэл эрмэлзлэлийг илэрхийлдэг бөгөөд мөн цаг үеийн ерөнхий чиг хандлага мөн. Үүний зэрэгцээ өнөөгийн дэлхий ертөнц энх тайван биш бөгөөд далай тэнгисийн хөгжил ч бас урьд өмнө байгаагүй эрсдэл, сорилттой тулгарч байна.

        Хүн төрөлхтний гэр орон болохын хувьд далай тэнгисийг хамтдаа халамжилж байх хэрэгтэй. Дарга Ши Жиньпин Хятад ба дэлхийн нийтлэг ашиг сонирхол, хүн төрөлхтний нийтлэг сайн сайхан байдал дээр суурилан Далай тэнгисийн хувь заяаны хамтын цогцыг байгуулах чухал үзэл баримтлалыг дэвшүүлсэн байдаг. Энэ нь дэлхийн далайн тэргүүлэх засаглалын урагшлах замыг зааж, үзэсгэлэнт, цэцэглэн хөгжиж буй далайг халамжлахад Хятадын төлөвлөгөөг хангасан юм.

        Ван И “Энэ зорилгодоо хүрэхийн тулд Хятад улс дөрвөн талын санал дэвшүүлсэн байна.

Нэг. Бид далай тэнгисийн энх тайван, амар тайван байдлыг хамгаалахын тулд харилцан яриа, зөвлөлдөөнийг баримтлах ёстой.

Хоёр. Бид шударга ёсыг чанд баримталж, далай тэнгисийн удирдлагын тогтолцоог сайжруулах ёстой.

Гурав. Бид экологийн нэн тэргүүний зорилтыг баримталж, далай тэнгисийг цэвэр, үзэсгэлэнтэй байлгах ёстой.

Дөрөв. Бид ялалт байгуулсан хамтын ажиллагааг чанд баримталж, далай тэнгисийн хөгжил цэцэглэлтэд хүрэх ёстой" гэжээ.

        Энэхүү форумыг Хайнань Хуаян тэнгисийн хамтын ажиллагаа, удирдлагын судалгааны төв, Өмнөд Хятадын Тэнгисийн судалгааны хүрээлэн, Хятадын Далайн хөгжлийн сан хамтран зохион байгуулсан бөгөөд 30 гаруй орны 300 гаруй төлөөлөгч оролцжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл