
Хятад улсын дарга Ши Жиньпин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 23-р хуралдаанд 07-р сарын 04-ний өдрийн үдээс хойш Бээжингээс цахимаар оролцож, чухал үг хэлэв. Тэрээр “Уг санаагаа марталгүй, үүрэг хариуцлагаа санаж, эв нэгдэл, хамтын ажиллагааг чанд баримталж, илүү их хөгжилд хүрье” гол сэдвийн хүрээнд үг хэлэв.

Ши Жиньпин хэлэхдээ "10 жилийн өмнө дэлхий ертөнц, цаг үе, түүхийн өөрчлөлтөд хандуулан би хүн төрөлхтөн нэг л дэлхий дахины тосгонд амьдарч, та бидний дунд хувь заяаны хамтын цогцын санал тавьсан юм. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хүн төрөлхтний хамтын цогцын үзэл баримтлалыг олон улсын байгууллага өргөнөөр хүлээн зөвшөөрч, дэмжиж, үзэл баримтлалаас үйл ажиллагаа, алсын хараанаас бодит байдал руу шилжиж байна. Энэ үйл явцад Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага нь хүн төрөлхтний хамтын цогцын үзэл баримтлалыг дээдлэн, "Шанхайн үзэл санаа"-г урагшлуулж, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хувь заяаны хамтын цогцыг байгуулж, цаг үеийн тэргүүн эгнээнд явж байна. Бид бие биедээ тусалдаг сайхан уламжлалыг баримталж, бие биенийхээ гол эрх ашгийг тууштай дэмжиж, хамгаалж, хөгжлийн замд найдвартай хамтрагчид болсон. Бид нийтлэг, өргөн хүрээтэй, хамтын ажиллагаа, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэрэгжүүлж, бүх талын аюулгүй байдлын хууль ёсны асуудлыг зохицуулж, уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын янз бүрийн сорилтод нэгдсэн байдлаар хариу арга хэмжээ авч, бүс нутгийн энх тайван, амар тайван байдлыг хамтдаа хамгаалсан. Бид инновац, зохицуулалт, ногоон, нээлттэй байдал, хуваалцах хөгжлийн үзэл баримтлалыг баримтлан, бүх улс орны эдийн засгийн хамтын хөгжлийг дэмжихийн тулд янз бүрийн улс орнуудын хөгжлийн стратеги, бүс нутгийн хамтын ажиллагааны санаачилгатай уялдуулсан. Бид сайн хөршийн болон нөхөрлөлийн сэтгэлгээг өвлөн авч, эрх тэгш байдлыг чандлан сахиж, соёл иргэншлийн дунд харилцан суралцах, харилцан ярилцах, хамтрахыг дэмжиж, өөр өөр соёл иргэншлийн дунд энх тайвнаар зэрэгцэн орших, эв найрамдалтай хамт байхыг дэмждэг. Бид олон улсын шударга ёсыг дээдэлж, дээрэлхэх зан үйлийг эсэргүүцэж, яриа хэлэлцээ өрнүүлэх, сөргөлдөөнгүй байдлын түншлэлийг бий болгож, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах дэвшилтэт хүчнүүдийг бэхжүүлсэн" гэв.

Ши Жиньпин хэлэхдээ "Өнөөгийн дэлхий ертөнц үймээн самуунаар дүүрч, зуун жил тохиогоогүй өөрчлөлтүүд хурдацтай явагдаж, хүний нийгэм урьд өмнө байгаагүй сорилттой тулгарч байна. Эв нэгдэл үү, эсвэл хагарал уу? Энх тайван уу, эсвэл зөрчилдөөн үү? Хамтын ажиллагаа юу, эсвэл сөргөлдөөн үү? Эдгээр нь дахинтаа цаг үеийн асуулт болжээ. Миний хариулт гэвэл, бүх улс орны ард түмний сайн сайхан амьдралын төлөөх хүсэл тэмүүлэл бол даруй бидний эрэл хөөцөлдөл бөгөөд энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, харилцан ашигтай байдал гэх мэт цаг үеийн чиг хандлагыг няцааж болохгүй юм.
Нэг. Зөв чиглэл баримтлан эв нэгдэл итгэлцлийг нэмэгдүүлэх ёстой. Бид стратегийн харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, яриа хэлцлээр санал зөрөлдөөнийг арилгаж, хамтын ажиллагаагаар өрсөлдөөнийг давж, харилцан нөгөө талынхаа амин чухал ашиг сонирхол, анхаарал хандуулж буй чухад асуудлыг хүндэтгэж, бие биенийхээ хөгжил, сэргэн мандалтыг тууштай дэмжих хэрэгтэй. Нийт бүс нутгийн хийгээд алс хэтийн ашиг тусаас гараагаа авч, дипломат бодлогоо бие даан боловсруулж, улс орныхоо хөгжил дэвшлийн хэтийн төлав, хувь заяаг өөрсдийн гартаа сайтар атгах ёстой.
Хоёр. Бүс нутгийн энх тайван байдлыг хамгаалж, аюулгүй байдлыг баталгаажуулна. Бүс нутгийн урт хугацааны аюулгүй тогтвортой байдлыг хамгаалах нь бидний хамтын үүрэг хариуцлага. Хятад улс талуудтай хамт дэлхийн аюулгүйн санаачилгыг хэрэгжүүлэн, хэлцэл зөлшилцлөөр улс хоорондын зөрчил маргааныг зохицуулж, олон улс, бүс нутгийн асуудлыг улс төрөөр шийдэж, бүс нутгийн аюулгүйн халхавчийг бий болгоход бэлэн байна.
Гурав. Эдийн засгийг сэргээх ажлыг эрчимжүүлэхэд прагматик хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулна. Хятад улс дэлхийн хөгжлийн санаачлагыг хэрэгжүүлж, эдийн засгийн даяарчлалын зөв чиглэлийг баримталж, хамгаалах үзэл, нэг талын хориг арга хэмжээг эсэргүүцэж, бүх талын хамтын ажиллагааг илүү том болгохын төлөө бүх талуудтай хамтран ажиллахад бэлэн байна. Мөн харилцан ашигтай хамтын ажиллагааны "бялуу"-г илүү том болгохыг чармайж байна. Ингэснээр хөгжлийн үр жимс нь бүх орны ард түмэнд илүү тэгш ашиг тустай юм. Бид "Бүс ба зам"-ын чанартай бүтээн байгуулалтыг улс орнуудын хөгжлийн стратеги болон бүс нутгийн хамтын ажиллагааны санаачилгуудтай холбож, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй хялбар болгож, боомтын дэд бүтэц болон бүс нутгийн олон улсын ложистикийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, бүс нутгийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг баталгаажуулахад бэлэн байна. Энэ онд миний дурдсан ‘Бүс ба зам’ санаачилгын 10 жилийн ой тохиож байна. Хятад улс 'Бүс ба зам'-ын олон улсын хамтын ажиллагааны гуравдугаар чуулга уулзалтыг зохион байгуулах болно. Талууд чуулга уулзалтад оролцож, дэлхийд үр өгөөжөө өгч буй энэхүү аз жаргалын замыг илүү өргөн, илүү урт удаан болгохыг хүсэж байна.
Дөрөв. Солилцоо, харилцан суралцах харилцааг бэхжүүлж, иргэд хоорондын харилцаа холбоо тогтоохыг дэмжинэ. Хятад улс дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, өөр өөр соёл иргэншлийн дунд хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, бүх орны ард түмнүүдийн харилцан ойлголцол, дотно байдлыг хөхиүлэн дэмжихэд бүх талын дэмжлэг үзүүлж байгааг хүлээн авч байна. Боловсрол, шинжлэх ухаан, технологи, соёл, эрүүл мэнд, спорт, хэвлэл мэдээллийн болон бусад салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх шаардлагатай. Ирэх гурван жилд Хятад улс олон улсын хятад хэлний 1000 багшид тэтгэлэг дэмжлэг үзүүлж, 3000 "Хятад хэлний гүүр" зуны зуслан үйл ажиллагааг зохион байгуулж, 100 залуу эрдэмтдийг Хятадад шинжлэх ухааны судалгааны солилцоонд оролцохыг урих болно.
Тав. Олон талт үзлийг хэрэгжүүлж, дэлхий нийтийн засаглалыг сайжруулна. Бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг урагшлуулж, нэгдсэн үндэстний байгууллагаар цөм болгосон олон улсын тогтолцоо ба олон улсын хууль тогтоомж дээр суурилсан олон улсын дэг журмыг тууштай хамгаалах шаардлагатай. Дээрэлхэх үзэл, хүчний улс төрийг эсэг ажиллаж, дэлхий нийтийн засаглалын хөгжлийг илүү шударга, ухаалаг чиглэлээр дэмжин хөгжүүлж, хүн төрлөхтөний нийгмийн орчин үеийн шинэчлэлийн тэгш эрх, тэгш боломж, шударга дүрмийг тасралтгүй дэмжин хөгжүүлэх хамтын хүчин чармайлтад дэвшил гаргаж, бид дэлхийн энх тайвныг тогтоогч, дэлхий дахины хөгжилд хувь нэмрээ оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагчид байх ёстой".

