solongonews
Хятадын гайхамшигт түүхүүдийг илүү олон хүнд сонсгоё
2024-02-20 10:27
Хятадын гайхамшигт түүхүүдийг илүү олон хүнд сонсгоё

Шинэ эриний сүүлийн 10 жилийн хугацаанд Хятад улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа гадаадын залуус улам олширч байна. Тэд Хятадын хөгжлийн нууцуудыг судлахын тулд шаргуу хөдөлмөрлөж, Хятадын талаарх тэдний ойлголт өдрөөс өдөрт гүнзгийрч байна. Тэд хятадын түүхийг дэлхийтэй идэвхтэй хуваалцаж, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад хувь нэмрээ оруулж байна.

Хятад улс хурдацтай хөгжиж буй эрч хүчтэй, хүртээмжтэй орон юм

Хятадын тухай ном уншиж, “Бүс ба Зам” санаачилгын хамтын бүтээн байгуулалтад мэргэжлийн судалгаа хийхэд хувь нэмрээ оруулах – энэ бол Пакистан залуу Зорн Ахмед Ханын өдөр тутмын амьдрал, ажил үйлс юм. Түүний хятад нэрийг Минзю гэдэг. Сүүлийн долоон жилийн турш Хятадад суралцсан туршлагынхаа тухайд:

- Хятад бол хурдацтай хөгжиж буй эрч хүчтэй, хүртээмжтэй орон юм гэж хэллээ.

Өнгөрсөн жил Хятадын Коммунист нам үүсэн байгуулагдсаны зуун жилийн түүхт үйл явдалд Минзю Шанхай, Жэжян мужийн Жяшин хот зэрэг газруудад тусгайлан очиж, Хятадын Коммунист нам мэндэлсэн түүхийг судалсан юм. Мөн Минзю болон "Олон улсын залуучуудын удирдагчдын яриа хэлэлцээ" хөтөлбөрийн 35 гадаад залуучуудын төлөөлөгчийн хамт дарга Ши Жиньпинд захидал бичиж, Хятадын янз бүрийн газарт хийсэн айлчлалаас туршлага, санаа бодлоо хуваалцаж, Хятад, гадаад орнуудын солилцоо, яриа хэлэлцээг илүү сайн дэмжих гүүр болж үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. 2021 оны 08-р сарын 10-нд дарга Ши Жиньпин "Олон улсын залуучуудын удирдагчдын яриа хэлэлцээ" хөтөлбөрийн гадаад залуучуудын төлөөлөгчдөд хариу захидал илгээжээ. Тэрээр Хятадын янз бүрийн бүс нутагт идэвхтэй очиж, Хятадын тухай ойлголтоо гүнзгийрүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, харилцан солилцоо суралцахуйг бэхжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад залуучуудыг эрч хүч, хувь нэмрээ оруулахыг уриалж байгаагаа илэрхийлэв.

- Бид дарга Ши Жиньпиний хариу захидлыг хүлээн авсандаа маш их бахархаж, урам зориг авсан гэж Минзю хэллээ.

Түүнийг бага байхад аав нь ажлын шалтгаанаар Хятадад байнга очдог байсан бөгөөд олон бэлэг дурсгал, гэрэл зургууд  авчирдаг байсан нь түүнд Хятадын талаарх анхны сэтгэгдлийг нь төрүүлсэн байдаг. Минзю их сургуульд орохдоо улс төрийн мэргэжил сурахаар шийджээ. ”Пакистан, Хятад хоёр хил залгадаг бөгөөд хоёр орны ард түмэн гүн гүнзгий нөхөрлөдөг. Бид адилхан хөгжиж буй орон юм гэхэд Хятад улс хэдхэн арван жилийн дотор хөгжлийн гайхалтай амжилтанд хэрхэн хүрсэн бэ? гэсэн багшийнхаа асуултад хариулт авахаар Минзю Хятад улс руу явахаар шийджээ. Тэрээр Хятадын амжилтын нууцыг тайлж Пакистанд хөгжлийн боломж эрэлхийлсээр байна.

2015 онд Минзю Хятадын Чинхуа их сургуулийн магистрын оюутан болох хүсэлт гаргаж, Хятад улсын гадаад бодлогод анхаарлаа хандуулав. "Хятад улс 2013 онд “Бүс ба Зам” санаачилгыг дэвшүүлснээс хойш энэхүү санаачилгыг тойрсон янз бүрийн хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлж, тогтвортой дэмжин ажиллаж байна. Одоогийн байдлаар эдгээр төслүүд нь “Бүс ба Зам” дагуух улс, бүс нутгуудад эдийн засгийн хөгжил, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд ихээхэн түлхэц болж байна гэж Минзю сэтгүүлчдэд хэлэв. “Бүс ба Зам” санаачилгыг хамтран байгуулах Хятад-Пакистан үлгэр жишээ болсны хувьд Хятад-Пакистаны эдийн засгийн коридор (СРЕС) 2013 онд байгуулагдсанаасаа хойш янз бүрийн салбарт хөгжиж, "гайхамшиг"-ийг бүтээж байна.

БНХАУ-ын Гвадар боомт зэрэг Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын хүрээнд олон төсөл хөтөлбөрүүдэд Минзю очиж, Хятад-Пакистаны эдийн засгийн коридорыг өндөр чанартай хөгжүүлэхэд хоёр улс хамтран ажиллаж байгааг тэрээр нүдээрээ үзсэн бөгөөд олон нарийн ширийн зүйлийг хараад сэтгэл нь ихэд хөдөлжээ. Даруй хүүхдүүд Хятадын компаниудын тусламжтайгаар баригдсан нөхөрлөлийн сургуульд суралцаж, дэлхий ертөнцийн тухай илүү ихийг танин мэдэж байна. Залуучууд ур чадварын сургалтад хамрагдаж тогтвортой ажлын байр олж, илүү сайхан ирээдүйтэй болжээ. Уулархаг тосгоны охид уулнаас гарч, суралцах, ажиллах боломжтой боллоо.

- Эдгээр өөрчлөлтийг өмнө нь төсөөлөхийн аргагүй байсан. “Бүс ба Зам” санаачилга нь улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, дэд бүтцийг сайжруулдаг төдийгүй орон нутгийн хүмүүсийн хөгжлийн хэрэгцээг чухалчилж, хүмүүсийн амьжиргаа, сайн сайхан байдлыг үр дүнтэй сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Энэ бүхэн нь "Бүс ба Зам" санаачилга бол найдвартай санаачилга бөгөөд үүнд оролцох нь бидэнд бодит үр өгөөжийг авчирна гэдэгт би бат итгэдэг гэж Минзю хэлэв.

Одоо Чинхуа их сургуульд докторын зэрэг хамгаалж буй Минзю Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болон “Бүс ба Зам” санаачилгын бүс нутаг хоорондын харилцааны талаар өдөр тутмын судалгаагаа төвлөрүүлдэг. Тэр бас янз бүрийн форум, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог.

- Би ажил, судлалаар дамжуулан хоёр орны харилцааны гүүрийг байгуулж, Пакистаны ард түмэнд Хятадад үзсэн, мэдэрсэн зүйлийнхээ талаар илүү ихийг ярьж, илүү олон хүнд Хятадын гайхамшигтай түүхүүдийг сонсгож, Хятадыг илүү сайн ойлгох боломж олгоно гэж Минзю хэлж байлаа.

Хөгжлийн эрч хүчийг бүх талаас мэдэрлээ

- Сүүлийн жилүүдэд Хятад улс бусад улс орнуудтай идэвхтэй соёлын солилцоо хийж, олон улстай нягт хамтын ажиллагаатай болсон. Би үүний нэг хэсэг болсондоо маш их баяртай байдаг, бахархдаг. Энэ бол миний амьдралын хамгийн зөв шийдвэрүүдийн нэг гэж Хятад-Украйн (Хуанпү) Олон улсын инновацийн судалгааны хүрээлэнгийн Олон улсын технологи дамжуулалтын менежер Анна Дөзенко сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Гурван жилийн өмнө Орос охин Анна Хятадад ирж, нөхөртэйгөө Гуанжөүд суурьшсан байна. Анна:

- Би олон хотуудаар явж байгаад эцэст нь Гуанжөү хэмээх дулаан, чийглэг хотод суурьшсан юм. Үүгээр миний хүүхэд насны амьдрах газрын хүсэл мөрөөдөл биелсэн гэж хэллээ. Анна таатай уур амьсгалаас гадна, Гуанжөүгийн хөгжил, шинэлэг эрч хүчний хурдыг хараад сэтгэл нь ихэд хөдөлжээ.

- Миний амьдардаг Гуанжөү хотын Хуанпү дүүрэгт шинжлэх ухаан технологийн хүрээлэн, шинийг санаачлагч компаниуд, инкубаторууд энд олон байдаг гэж Анна хэлэв.

Өнөөдөр дэлхий дахиныг хамарсан үйл явц технологийн болон аж үйлдвэрийн шинэчлэлийн хурдыг түргэсгэж байгаа үед Гуанжөү хот инновацийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үржил шимтэй хөрсийг бүрдүүлж байна.

- Эндээс би хурдацтай хөгжиж буй шинийг санаачилсан аж ахуйн нэгж, сүүлийн үеийн судалгааны байгууллагуудыг олоод зогсохгүй, Хятадын хөдөө тосгоны сэргэн мандалтыг харж, хөгжлийн эрч хүчийг бүрэн мэдэрч чадна гэж Анна хэлэв.

Хятад-Украйны (Хуанпү) олон улсын инновацийн хүрээлэнд Анна Орос, Беларусь зэрэг улсын шинэ материал, эрчим хүчний хадгалалт, оюунлаг тоног төхөөрөмж үйлдвэрлэл зэрэг салбарын технологийг Хятадын өмнөд хэсгийн бүс нутаг ба Шанхайн хамтын ажиллагааны үлгэр жишээ бүсэд сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг хариуцдаг. Түүнчлэн тэр болон түүний баг хамт олон ШХАБ-ын орнуудын дунд олон улсын шинжлэх ухаан, технологи, худалдааны хамтын ажиллагааг идэвхтэй дэмждэг. Даруй Хятад болон гадаадын аж ахуйн нэгж, судалгааны байгууллага, ололт амжилтын өөрчлөлтийн байгууллагуудад олон улсын мэдээлэл хуваалцах үйлчилгээ үзүүлэх, технологи дамжуулах, өөрчлөх, шинийг санаачлагч авьяастнууд солилцох, үйлдвэрлэлийн чадавхийн хамтын ажиллагаа болон бизнес, аялал жуулчлал, соёлын интеграцчилалын үйлчилгээ гэх зэрэг.

Энэ ажлыг сайн хийхийн тулд янз бүрийн улс орны инновацийн бодлогыг ойлгож, олон улсын шинжлэх ухаан, технологийн инновацийн эх үүсвэрийн хуваарилалттай танилцах хэрэгтэй. "Бүс ба Зам" дагуух улс орнуудын ялалт байгуулсан хамтын ажиллагааны тухай Аннагийн богино хэмжээний видео бичлэг олон улсын залуучуудын оюуны инсуляцийн "10 шилдэг санал"- аар шалгарчээ. Анна “Хятадын “Бүс ба Зам” санаачилга нь “Бүс ба Зам” дагуух улс орон, бүс нутгуудад ашигтайгаар үр өгөөжөө өгч, хөгжлийн олон эрч хүч, боломжуудыг авчран, олон улс Хятадтай хамтран ажиллаж, харилцан ашигтай, хожлын үр дүнд хүрэхийг эрмэлзэж байна гэж ярьлаа.

Ажил дээрээ ч, амьдрал дээр ч Хятадад амьдрах хугацаанд Анна үргэлж л найрсаг уур амьсгалыг мэдэрч чаддаг.

- Надад асуудал тулгарахад дандаа хятад найзууд гар сунган тусламж үзүүлдэг. Хэдийгээр би гадаад улсад байгаа ч найз нөхөд, хамт олон маань надад халамж, дэмжлэг үзүүлж байгааг үргэлж мэдэрдэг. Тэмдэглэлт баярын өдрүүд болгоноор бид хамтдаа хоол хийж, ярилцаж суудаг. Үүнээс би гэртээ байгаа юм шиг мэдрэмж авдаг гэж Анна сонирхуулсан юм. Дөнгөж саяхан өнгөрсөн тэргэл сарны баяраар Анна гэр бүлийнхээ хамт бас еэвэн хийж, хамт ажиллагсад, найз нөхөддөө өгсөн байна.

Ирээдүйд Аннад төлөвлөх, тэсэн ядан хүлээх зүйл их бий. Эрдэм шинжилгээний солилцоо, боловсролын хөтөлбөрүүдийг дэмжих зорилгоор Орос-Хятадын хамтарсан эрдэм шинжилгээний инкубатор байгуулж, олон улсын инноваци, үйлдвэрлэлийн чадавхийн хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажилд тус дэм үзүүлэхийг хүсэж байна. Мөн гадаадын илүү олон мэргэжилтэн, шилдэг залуу авьяастнууд Хятадад ирж ажиллан, Хятад болон гадаадын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. 

 

Зохиогч: Нийтлэл: ЧЮ ПЭЙ, ЧЮ СҮН
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл