Синьхуа агентлагийн Бээжингийн 10 дугаар сарын 25-ны өдрийн мэдээ Сычуань мужийн Чэндү хотод энэ сарын 25-нд “Арабын урлагийн IV наадам” хаалтаа хийлээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын захидал илгээж урлагийн наадам амжилттай болсонд баяр хүргэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Араб нь соёл иргэншлийн тал дээр харилцан суралцсан, туршлага солилцсон удаан жилийн түүхтэй. Түүхэндээ Хятадын соёл иргэншил болон Арабын соёл иргэншил нь харилцан өнгө гэрэл нэмсээр иржээ.
“Арабын урлагийн наадам” нь Хятад Арабын иргэдийн сэтгэлийг харилцан нэвтрэлцлийг ахиулах чухал арга хэлбэр юм. Хятадын тал дуртайяа Арабын талтай хамтран талуудын соёл иргэншлийн солилцоо болон хүмүүнлэгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, бүх талт хамтын ажиллагаа, хамтын хөгжил, ирээдүйг чиглэсэн Хятад, Арабын стратегийн түншийн харилцааг хөгжүүлэхэд нийгэм болон иргэдийн санааны бат суурийг тавьж, Хятад, Арабын хувь заяаны цогц нэгдлийг байгуулж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг түлхүү ахиулахад хувь нэмэр оруулна хэмээн Ши Жиньпин онцлов.
Энэ оны 7 дугаар сард дарга Ши Жиньпин Хятад Арабын улсуудын хамтын ажиллагааны форумын сайдын зэрэглэлийн VIII хурлын нээлтийн ёслол дээр Хятад, Араб хамтран Хятадад зохион байгуулах “Арабын урлагийн IV наадам”-ыг албан ёсоор эхэлсэнийг зарласан юм. Гурван сар гаруйн хугацаанд Хятад Араб хоёр Хятадад 20 гаруй төрлийн арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд энэ нь ном сэтгүүл, хөгжил, бүжиг, уран бичлэг, уран зураг, сийлбэр, дуу шүлэг, амтат идээ, хувцас гоёл, гэрэл зураг, хятад судлал зэрэг олон арга хэмжээг хамарч, Хятад Арабын ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг нэмэгдүүлэхэд идэвхтэй үйлдэл үзүүлжээ.
