solongonews
Ван И Мавританийн Гадаад хэргийн сайдтай уулзав
2018-07-30 09:52
Ван И Мавританийн Гадаад хэргийн сайдтай уулзав

Ши Жиньпин даргад бараа болж Мавринанид найрсаг айлчлал хийж буй Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Мавританийн Гадаад хэргийн сайд Сетанах Лучменарайдогийн урилгаар түүнтэй уулзав.

Ван И: Ши Жиньпин Хятад улсын даргаар улиран сонгогдсоны дараа гадаадад хийсэн анхны айлчлалдаа Мавритани улсад ирсэн нь Хятад, Мавританийн харилцааны хөгжлийг чухал үзэж буйг харуулсан бөгөөд хоёр орны харилцан итгэлцлийг нэмэгдүүлэн, хоёр талын харилцааг хөгжүүлж, хоёр орны харилцааны түүхэнд бэлэг тэмдгийн ач холбогдолтой юм. Хоёр тал уялдаатай хөгжиж, хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтуудыг хэрэгжүүлэн, Хятад, Мавританийн харилцааг тасралтгүй хөгжүүлэх болно. Хятад улс Мавританийг багтаасан Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Африкийн талын орнуудтай хамт форумын Бээжингийн дээд уулзалтыг амжилттай зохион байгуулахыг хүсэж байна гэжээ.

Сетанах Лучменарайдо: Мавритани улс Хятад улсын хамт Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлалын үр дүнг сайтар биелүүлэх болно. Мавритани улс "нэг хятад улс"-ын бодлогыг баримтлан, "нэг бүс нэг зам" санаачилгыг дэмжиж, Хятад улстай аль болох эрт хоёр талын чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр хийхэд бэлэн байна. Мавритани улс удахгүй зохиогдох гэж буй Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд уулзалтыг хүсэн хүлээж байна гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл