БНАСАУ-ын хөдөлмөрийн намын дарга Ким Жон Ун намын төв хорооны төв байрандаа БНАСАУ-д айлчилж буй Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И-г 05-р сарын 03-нд хүлээн авч уулзлаа.
Ван И юуны түрүүнд Ши Жиньпин даргын Ким Жон Ун-д хүргүүлсэн дотно мэндчилгээ дамжуулав. Ван И: Саяхан таны бие БНХАУ-д амжилттай айлчилж, Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргатай хийсэн уулзалтаар олон чухал нийтлэг ойлголтод хүрч, БНХАУ, БНАСАУ-ын цоо шинэ хуудсыг бичиглэн, хамтдаа хоёр орны харилцааг шинэ хөгжлийн шатанд орууллаа. Миний энэ удаагийн айлчлал нь хоёр орны дээд удирдагчдын тохиролцсон үйл хэргийг сайтар биелүүлэхийн төлөө юм гэжээ.
Ким Жон Ун: БНАСАУ, БНХАУ-ын найрамдал нь хоёр орны ахмад үеийн удирдагчдын үлдээсэн үнэт өв юм. Хоёр орны найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх нь БНАСАУ-ын тууштай баримтлан стратегийн чиглэл юм. Түрүүхэн миний бие БНХАУ-д түүхэн айлчлал хийж, Ши Жиньпин даргатай санал бодлоо гүнзгий солилцож, чухал нийтлэг ойлголтод хүрч, чухал үр дүнд хүрсэн юм. Хоёр орны харилцааг шинэ шат ахиулахыг талууд санал нэгтэй үзсэн юм. Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдалд оруулсан идэвхтэй хувь нэмрийг БНАСАУ өндрөөр үнэлж байна гэжээ.
