Ван И юуны өмнө Хун Сенд Хятад улсын удирдагчдын дотнын мэндчилгээ уламжилсан байна. Тэрээр, Хятад Камбож бол стратегийн ач холбогдол бүхий хувь заяаны хамтын цогц байж, байнга харилцан дэмжиж, харилцан итгэж түшсээр ирсэн. Камбожийн ард түмэн өөрийн орныхоо онцлогт нийцсэн хөгжлийн замаараа зүтгэхийг Хятадын тал хэлбэрэлтгүй дэмжиж, үндэснийхээ бүрэн эрх, шударга ёсны эрх ашгаа хамгаалах, түүнчлэн их сонгуулиа урагштай явуулахыг дэмжих болно. Түүнчлэн хоёр орны найрсаг хамтын ажиллагааг тасралтгүй тэлж гүнзгийрүүлэн, бүс нутгийн үйл хэрэг дэх зөвшилцөл болон зохицуулалтаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Мөн Хятад-АСЕАН-ны харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэхэд Камбожийн тал идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна гэжээ.
Ши Жиньпин БНХАУ-ын даргаар, Ли Кэчян Төрийн зөвлөлийн ерөнхий сайдаар улиран сонгогдсонд Хун Сен баяр хүргээд, хоёр орны уламжлалт найрамдал тасралтгүй бэхжиж буйд баяртай байгаагаа мэдэгджээ. Тэрээр, Камбож улс үндэснийхээ бүрэн эрх, тусгаар тогтнол, нэр хүндийг хамгаалахыг дэмжсээр ирсэн Хятад улсад баяр талархал дэвшүүлж байна. Камбожийн Ардын Нам ард түмнээ удирдан улс орноо сайтар бүтээн байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Хоёр талаараа үргэлжлэн олон салбарын найрсаг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг Камбожийн тал хүсэж байна. АСЕАН-Хятад улсын хамтын ажиллагаанд өөрийн хүчин зүтгэлээ оруулахад Камбожийн тал бэлэн гэжээ.
