14-нд Бээжин хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадад төрийн айлчлал хийж буй БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Интэй хэлэлцээ хийжээ.
Ши Жиньпин: ХКН-ын XIX их хурал БНСУ зэрэг эргэн тойрны орнуудад Хятадтай хамтран ажиллахад өргөн уудам хэтийн төлөв нээж өгсөн юм. БНХАУ, БНСУ улс төрийн хэлхээ холбоогоо эрчимжүүлж, харилцан итгэлцлийн үндэс сууриа бэхжүүлэх хэрэгтэй. Дээд давхаргын хэлхээ холбоо нь хоёр орны харилцаанд чухал удирдамж болж, олон давхаргын яриа хэлцлийг эрчимжүүлэн, хоёр орны хууль тогтоох байгууллага, улс төрийн нам хоорондын солилцооны механизмыг сайтар ашиглах хэрэгтэй. Бүтээлч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, харилцан ашигтай ажиллан, хамтдаа ашиг олох хэрэгтэй. БНСУ-ын тал "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтад оролцохыг Хятадын тал сайшааж байна. "Нэг бүс нэг зам" санаачилгыг БНСУ-ын хөгжлийн стратегитай уялдуулж, харилцан ашигтай хамтдаа ашиг олох хамтын ажиллагааны арга хэлбэрийг идэвхтэй эрэлхийлж, хамтдаа хөгжихөд бэлэн байна. Хүмүүнлэгийн солилцоонд тус дөхөм үзүүлэн, ард иргэдийн сэтгэлийг ойртуулах хэрэгтэй. Хоёр тал залуус, боловсрол, шинжлэх ухаан технологи, хэвлэл мэдээлэл, биеийн тамир спорт, эрүүл мэнд, орон нутаг зэрэг салбарын солилцоог эрчимжүүлж, БНХАУ, БНСУ-ын харилцаа урт хугацаагаар, эрүүлээр хөгжихөд хүч нэмэх болно гэжээ.
Мун Жэ Ин эн тэргүүнд Хятадын талтай хамтдаа хичээж, хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл, иргэдийн найрсаг харилцааг гүнзгийрүүлж, олон давхаргын хэлхээ холбоог нягтруулж, бүтээлч хамтын ажиллагааг нэмэгдүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх хэлхээ холбоо, зохицуулалтаа эрчимжүүлэн, БНСУ, БНХАУ-ын хамтын ажиллагааг харилцан хөнгөлөлттэй, харилцан ашигтай үндсэн дээр шинэ амжилтад хүргэж, БНСУ, БНХАУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг улам дээд шатанд гаргахад БНСУ-ын тал бэлэн байна гэжээ. "Нэг бүс нэг зам”-ыг хамт байгуулах хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоход БНСУ бэлэн байна. Хятад болон бусад оронтой хамтдаа хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад БНСУ-ын тал бэлэн байна гэжээ.
Хоёр төрийн тэргүүн Солонгосын хойгийн асуудлаар үзэл бодлоо солилцов. Ши Жиньпин: Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох зорилт гуйвшгүй бөгөөд Солонгосын хойгт дайн дэгдээхийг хэрхэвч зөвшөөрөхгүй. Солонгосын хойгийн асуудлыг эцэстээ яриа хэлцлээр зөвшилцөн зохицуулах хэрэгтэй. БНХАУ, БНСУ Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах талаар нийтлэг ашиг сонирхолтой юм. БНСУ-ын талтай тогтвортой байдлыг хамгаалж, дайнаас сэргийлэн, эвлэрүүлэн зохицуулах ажлаа эрчимжүүлж, хэлхээ холбоо, зохицуулалтаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Солонгосын хойгийн Өмнөд, Умард хоёр талын яриа хэлцлээр харилцаагаа сайжруулахыг Хятадын тал дэмжиж, эвлэрүүлэн, хамтран ажиллахыг ахиулах болно. Энэ нь Солонгосын хойгийн асуудлыг намжааж, зохицуулахад ашигтай юм гэжээ.
Мун Жу Ин БНСУ-ын тал Солонгосын хойгийн цөмийн асуудлыг энхийн аргаар зохицуулахаар хичээж байна. Хятадын талтай хамт тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин "TНAAD"-ын асуудлаарх Хятадын талын байр суурийг дахин нотолж, БНСУ-ын тал энэ асуудлыг үргэлжлэн зохицуулахыг хүсэж байна гэжээ.
