ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төвийн сахилга бат байцаах хорооны дарга Жао Лэжи 03 дугаар сарын 09-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы Гүй Жөү мужийн төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцов.

Төлөөлөгчдийн илтгэлийг сонссоныхоо дараа хэлсэн үгэндээ, Гүй Жөү муж бол бүх улсын ядуурлаас ангижруулах ажлын гол муж юм. Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын Гань Сү мужийн төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцохдоо хэлсэн чухал илтгэлийн үзэл санаанаас гүнзгий суралцаж, үүрэг хариуцлагын ухамсраа чангатган, үзэл санаа ба үйл ажиллагаагаа намын төв хорооны шийдвэр ба байршуулалтад сайтар нэгтгэх хэрэгтэй. Сахилга бат шалгах байгууллага үүрэгт ажлаа сайтар хэрэгжүүлж, сахилга батыг чангатгах ажлыг ядуурлаас ангижруулах ажлын бүх үйл явцад хэрэгжүүлэн, ядуурлаас ангижруулах ажлыг хэрэгжүүлэх улс төрийн үүрэг хариуцлагад хяналт тавьж, намын төв хорооны шийдвэр байршуулалтыг хэрэгжүүлэх, хянан байцаах ба засан сайжруулсан байдалд тавих хяналт шалгалтыг чангатгаж, ядуурлаас ангижруулах салбар дахь авилгын асуудлыг засан цэгцлэхийг гүнзгийрүүлж, ядуурлаас ангижруулах ажилд ялалт байгуулахад баталгаажуулалт хангах хэрэгтэй гэсэн байна.
