solongonews
Ши Жиньпин даргын ХIХ их хурлын дараах анхны айлчлал эхэллээ
2017-11-10 20:19
Арван нэгдүгээр сарын 10-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин АПЕК-ийн удирдагчдын албаны бус 25 дахь уулзалтад оролцож, Вьетнам улсад төрийн айлчлал хийхээр Вьетнамын Да Нангад хүрлээ.  
Ши Жиньпин онгоцны буудалд бичгээр тараасан үгэндээ, ХКН, Хятадын засгийн газар, Хятадын ард түмнийг төлөөлөн анд нөхдийн холбоотой Вьетнамын коммунист нам, Вьетнамын засгийн газар, Вьетнамын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна гэжээ.  

Ши Жиньпин: Хятад, Вьетнам хоёр улс бол хаяа нийлсэн найрсаг хөрш, улс төрийн тогтолцоо ижил, хөгжлийн зам төстэй, ирээдүйн хувь тавилангаараа холбоотой юм. Дипломат харилцаа тогтоосон 67 жилийн турш хоёр талын харилцаа өргөн цар хүрээнд үр өгөөжтэй хөгжсөн. Түүхэн шинэ эрин үед хоёр улс стратегийн иж бүрэн түншлэлээ үргэлжлэн хөгжүүлж, хоёр ард түмэнд бодит ашиг хүртээгээд зогсохгүй, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой юм гэжээ. Ши Жиньпин АПЕК-ийн удирдагчдын албан бус 25 дахь уулзалтад оролцож, Вьетнам улсад төрийн айлчлал хийсний дараа Лаост төрийн айлчлал хийх болно.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл