solongonews
Сайн сайхан маргаашийн төлөө мартаж болохгүй дурсамж түүх
2018-09-30 18:58
Сайн сайхан маргаашийн төлөө мартаж болохгүй дурсамж түүх.

Өнөөдөр буюу 09-р сарын 30-нд БНХАУ амь үрэгдсэн баатруудаа дурсах 5 дахь удаагийн арга хэмжээ боллоо. Хятад улсын албаны тал Бээжин хотын Тянь-Аньмэний талбайн Ардын баатруудын дурсгалын хөшөөний өмнө хүндэтгэлийн арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгуулсан юм. Ийнхүү БНХАУ үндэсний тусгаар тогтнол, ард иргэдийнхээ эрх чөлөө, аз жаргал, үндэснийхээ хөгжил   дэвшлийн төлөө амь биеэ   зориулсан эрэлхэг баатруудаа дурсав.
Дэлхийн олон оронд улс орныхоо баатруудаа дурсах хууль ёсны өдөр бий. Жишээ нь 01-р сарын 30 бол Энэтхэгийн амь үрэгдсэн баатруудаа дурсах өдөр. 03-р сарын 03 бол Канадын амь үрэгдсэн баатруудаа дурсах өдөр. 05-р сарын 9 бол ОХУ-ын аугаа их эх орны дайны ялалтын баяр. 05-р сарын 30 бол АНУ-ын амь үрэгдсэн баатруудаа дурсах өдөр гэх мэт... Жил бүрийн энэ өдөр эдгээр улс орон хүндэтгэлийн ёслол хийж, баатруудаа дурсдаг. Өнгөрсөн түүхээ үл мартах, баатрууддаа хүндэтгэл үзүүлэх нь хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл юм.
Өнөөдрийн Хятад бол хөгжиж мандаж буй их гүрэн. Дэлхий нийт Хятадад анхаарал хандуулж байгаа нь Хятад улс өөрчлөлт нээлтийн үр шимээр өнгөрсөн 40 жилд маш түргэн хөгжиж, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсонтой холбоотой. Энэ мөчид хүмүүс бид шинэ үеийн түүхэнд Хятад улсад тохиолдсон эмгэнэлтэй түүхийг хэрхэвч мартаж болохгүй. 
1840 онд барууны хүчирхэг орнууд хар тамхины худалдаа, буу зэвсгээр Хятадын үүдийг нээснээр, Хятадын үндэстнүүдийн 100 жилийн гунигт түүх эхэлсэн юм. 1840 онд хар тамхины 1-р дайн, 1856 онд хар тамхины 2-р дайн, 1894 онд Хятад, Японы хөх морин жилийн дайн, 1900 онд 8 улсын холбоот цэргийн түрэмгийлэл, 1931 онд Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болсон. Бүртгэлээр, хар тамхины дайнаас эхлэн Хятад улс эрх тэгш бус 100 гаруй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхээ хамгаалж чадахаа больж, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг алдаж, Хятадын үндэстнүүд орших эс оршихын заагт хүрсэн юм. 
Энэ үед Хятад оронд тоогүй олон эх орончид төрөн гарч, үндэстнийхээ нэр хүнд, улс орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй эрэлхэгээр тэмцсэн түүхтэй билээ. Түм буман баатар эрс гаднын түрэмгийллийг эсэргүүцэн 100 гаруй жилийн турш үргэлжилсэн Хятад улсын хагас колони, хагас феодалын нийгмийг эцэслүүлж, 1949 оны 10-р сарын 1-нд БНХАУ-ыг тунхаглан байгуулсан юм. 
БНХАУ-ын дарга Ши Жиньпин: Шинэ Хятад улс байгуулагдсан 69 жилийн турш, Хятадын ард түмэн энх тайван, тусгаар тогтнолоо хамгаалж, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалтын төлөө хүчин зүтгэж ирлээ. Ялангуяа өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн турш, Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болон хөгжиж, 800 сая хүнийг ядуурлаас ангижруулсан бөгөөд сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн өсөлтөд 30 хувийн хувь нэмэр оруулж байна. Намын ХIХ их хурлаас тогтоосон үндэсний хөгжлийн стратегийн зохицуулалтын   дагуу, Хятад улс 2020 он гэхэд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулсны үндсэн дээр, 2035 он гэхэд үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлөө орчин үеийн болгож, 2050 он гэхэд чинээлэг, ардчилсан, иргэншсэн, эвсэг зохицонгуй, үзэсгэлэнтэй, социалист, орчин үеийн хүчирхэг улс орон болгон бүтээн байгуулах зорилт тавин ажиллаж байна.  
Аль ч улс оронд баатар, анхдагчид байдаг. Нэг тэрбум гаруй хүн амтай Хятад улсын өнөөгийн энх тайван, хөгжлийг олон зуун баатруудын халуун амиар сольж авсан юм. Эдгээр баатрын итгэл зүтгэлийг хөсөрдүүлэхгүй, тэднийгээ мөнхөд дурсан санах хамгийн сайн арга бол хүн бүр хичээж ажиллан, энх тайван, сайн сайхан ирээдүйг бүтээн байгуулах явдал юм.  

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл