solongonews
Ши Жиньпин дарга Мавританийн ерөнхийлөгчтэй уулзав
2023-07-28 19:35
Дарга Ши Жиньпин Мавританийн ерөнхийлөгчтэй уулзав

   Хятад улсын дарга Ши Жиньпин долдугаар сарын 28-ны үдээс хойш Дэлхийн оюутнуудын зуны спортын 31-р  наадмын нээлтийн ёслолд оролцож, Хятадад айлчлахаар ирсэн Мавританийн ерөнхийлөгч Мохамед Ульд  Газванитай Чэндү хотноо уулзав.

Дарга Ши Жиньпин:

- Зуун жил тохиолдоогүй дэлхийн өөрчлөлт, Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүсийн  байдал шинэчлэгдэж байгаа нөхцөлд Хятад, Мавритани хоёр орон бие биенээ дэмждэг сайн найз, хамтын хөгжлөө эрэлхийлсэн сайн түнш байх ёстой. Хоёр орны нийтлэг ашиг сонирхол, олон улсын шударга ёсыг хамтдаа хамгаалахын төлөө хичээн ажиллахад Хятад улс бэлэн байна гэж хэллээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл