Шинэ ээлжийн төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүд дотоод гадаадын сэтгүүлчидтэй уулзаж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хятадын ирэх 5-н жилийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, хойшдын 5 жилийн бүх намын ажлын талаар байршуулалт хийсэн байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпины хэлсэн үгийг дотоод гадаадын зүтгэлтэн нар өндрөөр үнэлээд, Хятадын ирээдүйн хөгжилд итгэл дүүрэг байгаагаа илэрхийлжээ.
Америкийн Кун сангийн дарга, доктор Роберт Лоуренс Кун олон жил Хятадын асуудлаар судалгаа хийсэн хүн, тэрээр ХКН-ын шинэ ээлжийн удирдах баг бүрэлдэхүүн дотоод гадаадын сэтгүүлчидтэй уулзах арга хэмжээнд оролцжээ. Доктор Кун Ши Жиньпин даргын хэлсэн үгийг өндрөөр үнэлээд, Хятадын ирээдүйн хөгжилд итгэл дүүрэн байгаагаа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпины хэлсэн үг маш макро, ерөнхий чиглэлийг барьж чадсан. Маш дөхөм авсаархан үгээр энэ удаагийн их хурлыг дүгнэж, ХКН-ын XIX их хурлын дэвшүүлсэн стратегийн зорилтыг тод томруунаар хүмүүст ойлгуулж чадсан байна. Энэ удаагийн их хурал нь Ши Жиньпины Хятадын онцлогтой социализмын үзэл санаа, “нэг бүс нэг зам” бүтээн байгуулалт, ханган нийлүүлэлтийн бүтцийн өөрчлөлт зэрэг чухал стратегийн арга барилыг намын дүрэмд бичиж оруулсан нь маш чухал ач холбогдолтой юм. Эдгээр бодлого нь “хоёр зуун жил”-ийн тэмцэх зорилтыг биелүүлэхэд маш шаардлагатай. Шинэ ээлжийн улс төрийн товчооны байнгын гишүүд бол шалгарсан удирдах баг бүрэлдэхүүн юм, Хятадын хөгжилд итгэл дүүрэн байна гэжээ.
Саяхан Хонконгоос Бээжинд ирсэн Израилийн хөрөнгө оруулалтын Инфинити корпорацын ерөнхий захирал Гао Жэмин гар утсаараа телевизийн шууд нэвтрүүлгийг үзсэн байна. Тэрээр сэтгүүлчдэд хэлэхдээ, Хятад улс олон улсын индэрт улам илүү үүрэг гүйцэтгэхийг хүсэн хүлээж байна гэжээ.
“Бид Хятадын удирдагчид тогтвортой улиран сонгогдсоныг харж байна, энэхүү залгамж чанар нь ХКН-ын XIX хурлаар гаргасан шийдвэр, удирдагчид шинээр сонгогдсон зэрэг талд биеллээ олсон. Хятад улсын дурдсан “хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах” үзэл баримтлал нь олон улсын хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдөхийг найдаж байна. Хятад улс олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэн, илүү сайнаар бүх хүмүүст үр өгөөжөө хүртээнэ гэдэгт итгэлтэй байна.”
Ард иргэдийн хувьд, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тэдний сэтгэлийн үгийг хэлж, ирээдүйн амьдралд нь итгэл төрүүллээ. Хятадын Батлан хамгаалахын их сургуулийн ноён Тао хэлэхдээ: Ард иргэдийн хэргийг намын хэрэг болгон үзэж, ард иргэдийн сайн сайхан амьдралын төлөөх хүсэл эрмэлзлийг намын тэмцэх харалт болгоно хэмээн Ши Жиньпин дарга хэлсэн. Бидний сэтгэлийн үгийг хэллээ дээ, бидэнд илүү их итгэл найдвар төрүүлж байна. Ши Жиньпин даргаар төв болгон Намын Төв хорооны удирдлага дор, улс орон маань ирээдүйд илүү үзэсгэлэнт сайхан болж, цэцэглэн хөгжиж, хүчирхэгжин, ардын амьдралын төвшин ч дагалдан дээшилнэ гэдэгт бүрэн итгэж байна.”
Сүн Тинтин бол төмөр замын ажилтан. Тэрээр хэлэхдээ:
Ши Жиньпин дарга Хятадын мөрөөдлийг тайлбарласан. Үнэндээ бол бид бүхний мөрөөдөл нийлээд Хятадын мөрөөдөл болж байгаа юм. Төмөр замын ажилчин болсны хувьд бид уламжлалаа баримтлан, улам цаашид хөгжүүлэн, өөрийн оногдсон ажлаа сайн хийх нь Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж буй хэрэг юм.
ХНК-ын XIX хурлын дараа хүмүүс улс орны ирээдүй, өөрийнхөө цаашдын амьдралд улам илүү итгэлтэй болжээ
