solongonews
Хэвлэлийн бага хурлын шууд нэвтрүүлэг-8
2017-10-25 13:31
Ши Жиньпин дарга: - 2020 онд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахдаа нэг ч хүнийг орхигдуулахгүй .

  Дарга Ши Жиньпин онцлохдоо:

  -  2020 онд Хятад улс чинээлэг нийгмийг  бүх талаар бүтээн байгуулна. Чинээлэг нийгэмд бүх талаар шилжин ороход нэг ч  хүнийг орхигдуулахгүй. Хамтын хөгжлийн замд эгнээнээсээ нэг хүнийг ч  хоцруулахгүй. Бид ядуурлыг бууруулах үүргээ эрс шуурхай биелүүлж, амласандаа  хүрнэ. Бид ард түмний сайн сайхан амьдралын төлөөх хүсэл эрмэлзлийг бат санаж,  ард иргэдээр төв болгосон хөгжлийн үзэл баримтлалыг баримтлан, иргэдийн  амьжиргааг сайжруулан баталгаажуулах төрөл бүрийн ажлаа эрчимжүүлэн, ард  иргэдийн хүртээлтэй, аз жаргалтай, амгалан тайван амьдралыг цаашид бэхжүүлж, бүх  ард иргэдийн хамтдаа чинээлэгжих үйл явцыг тасралтгүй урагшлуулна гэсэн байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл