solongonews
Ши Жиньпин: - БНХАУ бол Монгол Улсын итгэн найдаж болох түнш юм
2023-06-28 17:18
Дарга Ши Жиньпин: - БНХАУ бол Монгол Улсын итгэн найдаж болох түнш юм

  Ши Жиньпин дарга:

- БНХАУ Монгол Улс бол уул усаараа хаяа нийлсэн ойрын хөрш юм. Урт хугацааны сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх нь хоёр талын стратегийн хамтын сонголт бөгөөд хоёр орны ард түмний үндсэн ашиг сонирхолд бүрэн нийцнэ. БНХАУ Монгол Улсын харилцааг хөгжүүлэхэд  БНХАУ ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд Монгол Улсын  итгэн найдаж болох түнш юм. БНХАУ Монгол Улстай хамтран хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах хүрээнд хоёр орны найрамдал, итгэлцэл, хамтын ажиллагааг улмаар гүнзгийрүүлэн,  БНХАУ Монгол Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам өндөр түвшинд гаргаж, тус бүс нутгаа илүү тогтвортой байдлаар хангахад БНХАУ бэлэн байна гэж хэллээ.

Л. Оюун-Эрдэнэ:

- Эрхэм Ши Жиньпин дарга тантай дахин уулзаж байгаадаа маш их баяртай байна. Цар тахлын оргил үед таны удирдлага дор  БНХАУ нь 2022 оны өвлийн олимпыг яг хугацаанд нь амжилттай зохион байгуулсан, энэ үйл явдал бол дэлхий нийт цар тахлыг даван туулж чадах юм байна гэдэг итгэл найдвар болсон. “Зовох цагт нөхрийн чанар танигддаг” гэдэг манай ардын сайхан үг байдаг. Цар тахлын хүнд үед вакцин болон бусад дэмжлэг үзүүлснийг Монголын ард түмэн хэзээ ч мартахгүй гэж хэлэв. 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.haiwainet.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл